Одоогоос найман жилийн өмнө “Жаст”-ын Ш.Батхүү Э.Сүрэнгээс 32.8 сая ам.доллар зээлэхдээ өөрийн эзэмшилд байсан “Хадгаламж” банкийг баталгаа болгожээ. Гэвч тус банк дампуурснаар Ш.Батхүү зээлээ төлөх боломжгүй болсон байна. Хэдийгээр “Хадгаламж” банк дампуурсан ч үйл ажиллагаа нь Төрийн банкинд шилжиж ирсэн юм. Иймээс Э.Сүрэн Төрийн банкнаас 32.8 сая ам.доллараа төлүүлэхээр шүүхэд хандсан байдаг. Харин Төрийн банкны зүгээс “32.8 сая ам.долларыг төлөхгүй. Хуурамч батлан даалтын баримтууд шүүхэд өгсөн” гэсэн үндэслэл гаргаж тавьсан нь дуулиан дагуулж байгаа юм.
Энэ асуудалтай холбогдуулан Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан, “Алтжин” группийн захирал Г.Алтан / Г.Алтжин нь Э.Сүрэнгийн ээж/ нарын байр суурийг “VS” буландаа онцоллоо.
Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан | Г.Алтан | |
Энэ хэргийг иргэн Э.Сүрэн болон “Жаст групп” ХХК үгсэн хуйвалдаж, хуурамч баталгаа, батлан даалт үйлдэж Төрийн банкнаас их хэмжээний мөнгө гаргуулах шүүхийн шийдвэрийг гаргуулж шийдвэрийг биелүүлэх замаар хийгдсэн луйврын ажиллагаа. Энэ хэргийн ард Жастын Ш.Батхүү, Алтжингийн Г.Алтан нар байгаа нь тодорхой. Эдгээр нөхдийн хууль бус үйлдлийн хамтрагч нь шүүх битгий байгаасай гэж бодож сууна. Ш.Батхүү, Г.Алтан нар “Төрийн банк” ХХК-иас уг төлбөрийг гаргуулах гэж тус банкны эсрэг нэгдмэл сонирхолтойгоор улайран нь зүтгэж байгаа гэж би харж байна л даа. Жишээ нь, саяхан банкны зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг Шинээр илрэх нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан гэж хэлсэн дээ. Тэр хүсэлтийг хэлэлцэх явцад хариуцагч “Жаст групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдийн итгэмжлэлийн хугацаа дууссан тул шүүх хуралдаанд оролцож болохгүй нөхцөл байдал хуралдааны явцад илэрмэгц нэхэмжлэгч Э.Сүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр тухайн хурал дээр шууд хүсэлт гаргаж шүүх хүлээж авч байх жишээтэй. Ер нь нэхэмжлэгч хариуцагч талууд шүүх дээр эсрэг талууд байдаг шүү дээ. Эх сурвалж: “Үндэсний шуудан сонин” | Ш.Батхүү, Г.Алтан нарын хууль бус үйлдэл гэж юуг хэлээд байгаа юм бол оо? Миний хүү Сүрэн Ш.Батхүүд зээл өгч, Ш.Батхүү зээлээ төлөх үүрэг хүлээж “Хадгаламж” банкны батлан даалт гаргасан. Ер нь зээл өгч буй хүн барьцаа хөрөнгө аль эсвэл батлан даалтгүйгээр зээл өгөх үү? Тэр Төрийн банкны захирал гэгдээд байгаа Д.Баярсайхан яасан аймар хүн бэ. Зүгээр л босож ирээд гүжирдээд эхлэх юм. Хүн гүтгэх нь бас нөгөө талдаа хариуцлага хүлээх эрх зүйн үндэс болдог шүү. Төрийн банкны хүсэлтээр би болон миний хүү Сүрэн гурван жилийн хугацаанд эхлээд эрүүгийн цагдаа дараа нь мөрдөн байцаах сүүлд нь АТГ-д хүртэл шалгуулсан. Хэд хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа Д.Баярсайхан нь намайг болон миний хүүг хуурамч бичиг баримт шүүхэд нотлох баримт болгон бүрдүүлсэн гэсэн байна лээ. Д.Баярсайхан чамд хандаж хэлэхэд, аль хэдийнээс л гурван хүчний байгууллагаар дамжуулан шалгуулж няцаалгуулчихаад яаж ийм юм ярьж чаддаг байна аа?. Чи болиоч ээ. Би шүүхэд хандана. ‘Хадгаламж’ банк дампуураагүй байсан боловч нэг мэдэхэд Ш.Батхүүгээс булаан авч Төрийн банк болгосон байсан. Батлан даалтын баримт дотор нэг ч хуурамч баримт байхгүй. Тэр олон хүний гарын үсгийг хуурамчаар үйлдэх гэж юу байхав дээ. Д.Баярсайхан өөр шигээ л бусдыг бодоод байх шиг байна. Надад бүх баримтууд нь байгаа. Зээлийн гэрээ, Э.Сүрэнгийн хадгаламжийн дансанд байсан мөнгө, Жаст руу шилжүүлсэн гүйлгээний баримтууд, банкны батлан даалтын гэрээ, ТУЗ-ийн шийдвэр, эрсдэлийн хорооны шийдвэр гэх мэт. Шүүхэд нотлох баримтын хэмжээнд өгч шүүхийн шийдвэр гарсан байдаг. Ш.Батхүүгээс банкийг нь хураан авч дээрэмдээгүй байсан бол манай хүүгээс авсан зээлээ төлөх л байсан. Эх сурвалж: “Өдрийн сонин” |
Зочин 2018-03-20 66.181.185.190
Бөмбөгөрийг шатхад хохирсон иргэдийн мөнгийг төлөхдөө Нямдоржтой хамтраад засгаал төлүүлсэн үү үгүй юу. Наранхүүтэй холбогдоод байсан одоо жастын Батхүү сайн шалгаж анхаармаар хүн шүү. Дандаа буруу гарын хүмүүстэй холбогдож явдаг.
баясаа 2018-03-20 182.160.37.245
энэ хүмүүсийн цаазаар авах ялыг нийтийн өмнө хийж, [Хориотой Үг] ах нараасаа туршлага аваач ми даргаа
Арай ч дээ 2018-03-20 202.72.245.207
ЭНЭ ЭМГЭН ШУ ЛАМ БАС Л ИДЭЖ УУЖ ХАНАЛГҮЙ ЛУЙ ВАР ХИЙГЭЭД ХАМСААТНЫХАА ЗАСАГЛАЛЫН ҮЕД ША АЧИХ САНААТАЙ БАЙГАА НЬ ОЛОН НИЙТЭД ИЛТ БОЛСОН БАЙХАД ШҮҮХ АРАЙ ГООМОЙ ШИЙЛ ГАРГАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ, ЭМГЭНИЙ ТАЛД ШИЙДВЭР ГАРГАВАЛ ХА ХУУЛЬ АЬЧЭЭ Л ГЭЖ ХАРАГДАНА ЛАА,
Паа 2018-03-20 202.21.106.139
Энэ сүрэн гэдэг нь яасан их мөнгөтэй хүн вэ
Aldat 2018-03-20 202.21.106.139
Энэ зомви царайтай аймаар авгай байна шүү
Цэг 2018-03-20 66.181.189.243
Хадгаламж банкийг дээрэмдсэн хүмүүс хулгайчууд чинь байж байна ш дээ. Шүүх прокурорынхон юу хийгээд яваад байгаам бэ. Тэр Элбэгдорж, Сайханбилэг, Энхсайхан, халзан Ганболд, Бат-Үүл гээд бүгд л байна ш дээ. Ажлаа хийгээч. Ард түмний шүүх байгуулъя. Шууд л ажиллана шүү дээ, шүүх прокурорынхон минь, Ичээч, ичээч, ичээч.
хуульч 2018-03-20 202.9.43.198
Йим байдлаар бол ТУН УДАХГҮЙ АРД ТҮМНИЙ ШҮҮХ БАЙГУУЛАХ хөдөлгөөн гарч ирэхийг үгүйсгэхгүй???….. тэр нь БАТ-ЯЛАЛТЫН ШУДАРГА ШҮҮХИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БОЛЖ орлогын мэдүүлгээрээ толгой цохиж яваа ХОСБАЯР ШҮҮГЧЭЭР бас нэг нөхөр ял авч шүүхийн шийдвэр сонсох юм аа даа???
Зочин 2018-03-20 103.229.121.121
Хадгаламж банкыг дампуурууллаа хүмүүс нь байгаа шүү дээ.Чимэдцэрэн,Занданшатар,Хүрэлсүх нар солонгост 14 тэрбумаар казинодчихсон шүү дээ
Зочин 2018-03-20
үнэхээр үхсэн мэт алга болсон одоо их том дуугарч эхэллээ..
Баярсайхан 2018-03-20 202.131.225.150
Баярсайхан чинь хаа очиж үнэнийг зоригтой хэлсэн байнлээ. Маш олон хүний гарын үсэг зурж байж хэлбэржиж гардаг ТУЗ-ийн хурлын протоколд Батхүү ганцаараа зурсан байсан гээ биздээ, Алтан гуай үнэнийг хэлээрэй.
Зочин 2018-03-20
нямдоржийн нүүр царай сайхан тодорч бна … тэгээд сайдаар байлгаад байхын үхээрүүд чинь
ЦОХ 2018-03-20 66.181.189.243
Алтжин өвгөй ингэх гээд байсым аа. Хүний шунал гэж барагддаггүй юм байж. Алтжин гуай, та энэ асуудалд хамаагүй зөв юм хийгээд яваад байсан юм бол яах гэж хүний бичиг баримт ашиглаад эх орноосоо зугтах гэдэг байна аа. Одоо өнгөрсөн дөө, [Хориотой Үг] шулмын авгай. Ичиж үхвэл таарна.
Зочин 2018-03-20
алтан боль
Зочин 2018-03-20 66.181.187.53
Ц.НЯМДОРЖ САЙД БОЛОХОД ЭНЭ АЛТАН ГЭЭД ШУЛАМ ШИГ ДОМОГИЙН АВГАЙ ГАРЧ ИРЭЭД МӨНГӨ ЯРИАД УНДАГИЙН.
Зочин 2018-03-20 202.21.126.30
Сүүлийн жилүүдэд төрийн хөрөнгө оруулалтыг хууль бусаар авч баахан мөнгөөөр хагас дутуу ажил хийгээд дараа нь үнийн өсөлт зөрүүү гэж төрөөс хэлэн арван тэрбум төгрөг нэхэж шүүхддэг. Тэгээд яамны түшмэл, өмгөөлөгч, шинжээч нар хуйвалдаж, үндэслэл муу шинжээчийн дүгнэлт гаргаж шүүх дээр хэлбэрийг төдий маргасан болж төрд ашиггүй шийдвэр гаргуулж хувааж завшдаг явдал их дэлгэрсэн. ХЗДХЯ 2005 оноос хойшхи төрөөс ийм байдлаар мөнгө гаргуулсан компани, түүний цаад эздийг зарлах хэрэгтэй. САнгийн яаманд ч тодорхой байгаа. Ер нь Иргэний шүүх, иргэний хэргийн шинжээч, түүнд нөлөөлөгч өмгөөлөгч гэж айхтар гурвалжин бий болж мөнгөний дүн томхон хэрэг дээр тоглолт хийдэг болсныг Ц.Нямдорж сайд та анхааралдаа авахад гэмгүй байх
АЛТАН ӨНГӨРСӨӨ 2018-03-20 202.179.25.241
БАЯРСАЙХАНЫ ҮНДЭСЛЭЛ ҮНЭМШИЛ МУУТАЙ БАЙЖ БОЛОХ Ч ЖАСТЫН БАТХҮҮ ХУУРАМЧ ГАРЫН ҮСГИЙН МАСТЕР ДЭЛХИЙН НОМЕР №1 ШД. АЛТАН АВГАЙГ АНГАЙТАЛ ХУУРНА.
Зочин 2018-03-20 122.201.28.9
Баярсайханы үндэслэл үнэмшилтэй байна. Алтан аргаа баржээ гэж уншигдаж байна.
эх үүсвэр 2018-03-20 103.57.93.184
Э.Сүрэнгийн 32.8 сая долларын эх үүсвэр юу вэ, татвар төлөгдөж шударгаар олсон мөнгө үү. гээд л шалгаад эхлэл дээ
зочин 2018-03-20 43.228.129.215
ТӨРИЙН БАНК БОЛ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР БАЙГУУЛСАН БАНК. ТӨРИЙН БАНКНААС АЛТАНД МӨНГӨ ӨГНӨ ГЭДЭГ НЬ БИДНИЙ МӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ БАЙГААТАЙ АДИЛ. ТИЙМЭЭС ЭНЭ АВГАЙГ ДАВРУУЛЖ БОЛОХГҮЙ. МОНГОЛЫН ШҮҮХ ШУДАРГА АЖИЛЛАХ ЁСТОЙ
хуульч 2018-03-20 202.9.43.198
ЯАЖ ШҮҮГЧ НАР БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНД ЗААСАН ХЭМ ХЭМЖЭЭГЭЭ ЗӨРЧИЖ ӨӨРИЙГӨӨ МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ГЭЖ ҮЗДЭГЭЭ ХАРУУЛДАГ ХҮМҮҮС ДЭЭ ??? АНХАН ШАТНЫ ХУРЛААР ӨМГӨӨЛӨГЧ НЬ ШҮҮХЧЭЭС ТАТГАЛЗАХ ХҮСЭЛТ ГАРГАНГУУД ХУРЛЫГ ТҮР ЗАВСАРЛУУЛААД ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ТАНЫ ХҮСЭЛТИЙГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ ГЭЭД ХУРЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ӨМГӨӨЛӨГЧДИЙГ БУСДЫН ӨМНӨ ДООШ ОРУУЛЖ НӨГӨӨ ТАЛД МУНДАГАА ҮЗҮҮЛДЭГ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ???
Зочин 2018-03-20 182.160.5.142
Хоёр гол мастермайнд. Дараа нь Эрдэнэт дээр дахиж нөгөөхь аргаа хэрэглээд. Батхүү анхнаасаа төлөх төлөвлөгөө байгаагүй.
Зочин 2018-03-20 64.119.23.194
ALTANGIIN MUNGU GEDEG CHIN NYAMDORJIIN MUNGU…SHUDARGA TSARAILSAN HULGAICH NAR TURUUR DUURCHEED BNAA BATTULGAA KHURELSUKHEE
Зочин 2018-03-20 103.26.193.141
ХЭН БАНК ДЭЭРЭМДСЭН ГЭЖ ?
Зочин 2018-03-20 27.123.212.133
Тийм шүү Хадгаламж банк дампуураагүй байсан юм шүү, муу новшнууд дээрэмдсэн
Зочин 2018-03-20 202.21.106.143
Bathuuges avaachee ** um yarhiin sd ulsiin mongo hen durtai n s*****g yaagii u