Ш.Батхүү, Г.Алтан хоёр хуйвалдсан уу, гүтгүүлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

VS

Ш.Батхүү, Г.Алтан хоёр хуйвалдсан уу, гүтгүүлсэн үү?

Ш.Батхүү, Г.Алтан хоёр хуйвалдсан уу, гүтгүүлсэн үү?

Одоогоос найман жилийн өмнө “Жаст”-ын Ш.Батхүү Э.Сүрэнгээс 32.8 сая ам.доллар зээлэхдээ өөрийн эзэмшилд байсан “Хадгаламж” банкийг баталгаа болгожээ. Гэвч тус банк дампуурснаар Ш.Батхүү зээлээ төлөх боломжгүй болсон байна. Хэдийгээр “Хадгаламж” банк дампуурсан ч үйл ажиллагаа нь Төрийн банкинд шилжиж ирсэн юм. Иймээс Э.Сүрэн Төрийн банкнаас 32.8 сая ам.доллараа төлүүлэхээр шүүхэд хандсан байдаг. Харин Төрийн банкны зүгээс “32.8 сая ам.долларыг төлөхгүй. Хуурамч батлан даалтын баримтууд шүүхэд өгсөн” гэсэн үндэслэл гаргаж тавьсан нь дуулиан дагуулж байгаа юм.

Энэ асуудалтай холбогдуулан Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан, “Алтжин” группийн захирал Г.Алтан / Г.Алтжин нь Э.Сүрэнгийн ээж/ нарын байр суурийг “VS” буландаа онцоллоо.

Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан

Г.Алтан

Энэ хэргийг иргэн Э.Сүрэн болон “Жаст групп” ХХК үгсэн хуйвалдаж, хуурамч баталгаа, батлан даалт үйлдэж Төрийн банкнаас их хэмжээний мөнгө гаргуулах шүүхийн шийдвэрийг гаргуулж шийдвэрийг биелүүлэх замаар хийгдсэн луйврын ажиллагаа. Энэ хэргийн ард Жастын Ш.Батхүү, Алтжингийн Г.Алтан нар байгаа нь тодорхой. Эдгээр нөхдийн хууль бус үйлдлийн хамтрагч нь шүүх битгий байгаасай гэж бодож сууна.

Ш.Батхүү, Г.Алтан нар “Төрийн банк” ХХК-иас уг төлбөрийг гаргуулах гэж тус банкны эсрэг нэгдмэл сонирхолтойгоор улайран нь зүтгэж байгаа гэж би харж байна л даа. Жишээ нь, саяхан банкны зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг Шинээр илрэх нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан гэж хэлсэн дээ.

Тэр хүсэлтийг хэлэлцэх явцад хариуцагч “Жаст групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдийн итгэмжлэлийн хугацаа дууссан тул шүүх хуралдаанд оролцож болохгүй нөхцөл байдал хуралдааны явцад илэрмэгц нэхэмжлэгч Э.Сүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр тухайн хурал дээр шууд хүсэлт гаргаж шүүх хүлээж авч байх жишээтэй. Ер нь нэхэмжлэгч хариуцагч талууд шүүх дээр эсрэг талууд байдаг шүү дээ.

Эх сурвалж: “Үндэсний шуудан сонин”

Ш.Батхүү, Г.Алтан нарын хууль бус үйлдэл гэж юуг хэлээд байгаа юм бол оо? Миний хүү Сүрэн Ш.Батхүүд зээл өгч, Ш.Батхүү зээлээ төлөх үүрэг хүлээж “Хадгаламж” банкны батлан даалт гаргасан. Ер нь зээл өгч буй хүн барьцаа хөрөнгө аль эсвэл батлан даалтгүйгээр зээл өгөх үү?

Тэр Төрийн банкны захирал гэгдээд байгаа Д.Баярсайхан яасан аймар хүн бэ. Зүгээр л босож ирээд гүжирдээд эхлэх юм. Хүн гүтгэх нь бас нөгөө талдаа хариуцлага хүлээх эрх зүйн үндэс болдог шүү. Төрийн банкны хүсэлтээр би болон миний хүү Сүрэн гурван жилийн хугацаанд эхлээд эрүүгийн цагдаа дараа нь мөрдөн байцаах сүүлд нь АТГ-д хүртэл шалгуулсан. Хэд хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа Д.Баярсайхан нь намайг болон миний хүүг хуурамч бичиг баримт шүүхэд нотлох баримт болгон бүрдүүлсэн гэсэн байна лээ. Д.Баярсайхан чамд хандаж хэлэхэд, аль хэдийнээс л гурван хүчний байгууллагаар дамжуулан шалгуулж няцаалгуулчихаад яаж ийм юм ярьж чаддаг байна аа?. Чи болиоч ээ. Би шүүхэд хандана.

‘Хадгаламж’ банк дампуураагүй байсан боловч нэг мэдэхэд Ш.Батхүүгээс булаан авч Төрийн банк болгосон байсан. Батлан даалтын баримт дотор нэг ч хуурамч баримт байхгүй. Тэр олон хүний гарын үсгийг хуурамчаар үйлдэх гэж юу байхав дээ. Д.Баярсайхан өөр шигээ л бусдыг бодоод байх шиг байна. Надад бүх баримтууд нь байгаа. Зээлийн гэрээ, Э.Сүрэнгийн хадгаламжийн дансанд байсан мөнгө, Жаст руу шилжүүлсэн гүйлгээний баримтууд, банкны батлан даалтын гэрээ, ТУЗ-ийн шийдвэр, эрсдэлийн хорооны шийдвэр гэх мэт. Шүүхэд нотлох баримтын хэмжээнд өгч шүүхийн шийдвэр гарсан байдаг.

Ш.Батхүүгээс банкийг нь хураан авч дээрэмдээгүй байсан бол манай хүүгээс авсан зээлээ төлөх л байсан.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж