Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гуравдугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө зочид буудалд ой найман сартай хүү хүчирхийлүүлсэн цочирдом хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал, иргэн Ч нь Замын-Үүд суманд зочид буудал ажиллуулдаг байсан бөгөөд найз Ц-ийн хамт архи уухдаа хүү болох Х-тэй хамт байж таарсан байна. Ц нь эцгийг нь согтсон хойно ой найман сартай хүүг нь хүчирхийлжээ.
Хүүгийн эцэг эх хоёр салсан байсан бөгөөд хүү албан ёсны дагуу ээжээрээ овоглодог байсан гэнэ. Энэ хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь цагдаагийн газрын мөрдөн байцаагч болон эцэг Ч нар нь хүүхдийн асран хамгаалагч болох эхэд нь мэдэгдүүлэхгүй нуун дарагдуулж, эмчилгээ хийлгэж зургаан хоног явсан байна.
Авга эгч, ээж хоёр нь өчигдөр /2018.03.20/ өглөө хүүг Улаанбаатарт авчирсан бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Хүүгийн авга эгчтэй утсаар холбогдоход “энэ талаар ярих боломжгүй байна” гэх хариулт өгсөн юм. Хүүгийн гэр бүлийн зүгээс хэргийг шүүх эмнэлгийн мэргэжилтнүүдээр шалгуулах асуудал яригдаж байгаа аж.
Э.Бурам