Бэртсэн хүүхэд 11 настай байсныг өнөөдөр мэджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Морин уралдаан: "Дүнжингарав-2018"

Бэртсэн хүүхэд 11 настай байсныг өнөөдөр мэджээ

Бэртсэн хүүхэд 11 настай байсныг өнөөдөр мэджээ

Монголын морин спорт уяачдын холбооноос /ММСУХ/  “Дүнжингарав 2018” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны талаар өнөөдөр /2018.03.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд Монголын морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн, “Дүнжингарав” уралдааны комиссын дарга Ш.Лхамсүрэн, Монголын морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар оролцож мэдээлэл өглөө. 

БЭРТСЭН ХҮҮХЭД 11 НАСТАЙ БАЙСНЫГ ӨНӨӨДӨР МЭДЛЭЭ

“Дүнжингарав” уралдааны үеэр цаг агаар дулаан, +4 градус байсан. Зөвшөөрөлгүй олон машин давхиж, зохион байгуулалтад саад учруулсан. Үүний улмаас эмх замбараагүй байдал үүсэж, тоос босч хүндрэл гарсан. Зохион байгуулах хорооны комиссын гишүүд болон Гэр бүл хүүхэд, хөгжлийн төвөөс уралдааныг хойшлуулах санал тавьсан боловч уяачид хүлээн зөвшөөрөлгүй, уралдаанч хүүхдүүд мориндоо мордож, уралдаан болохоос аргагүй байдалд хүрсэн гэдгийг албаныхан онцлон хэлж байв. 

Уралдааны явцад хүүхдийн насыг шалгасан. Журмын дагуу 12-оос доош насны хүүхэд уралдуулахгүй гэсэн заалтыг бүрэн баримталсан байгаа. Мориноос унаж бэртсэн хүүхэд 11 настай байсныг бид өнөөдөр мэдлээ. Өмнө нь Үндэсний их баярын наадмын хуулиар бол 7-с дээш насны хүүхэд хурдан морь унаж, уралддаг байсан бол энэ удаа 12-с дээш насны хүүхдийг хурдан морь унах заалтыг бүрэн баримталсан байгаа. Уралдаанч бүх хүүхдийн бүртгэлийг авсан байгаа. Зарим хүүхдийн бүртгэлийн бичиг баримт дутуу байсны улмаас шөнө дунд хүртэл үргэлжилсэн. Хүүхдийг хурууны хээгээр бүртгүүлсэн. Бүртгэл дээр Гэр бүл, хүүхэд, хөгжлийн төв маш сайн тусалсан гэдгийг комиссоос үнэлжээ. Энэ удаа бэртсэн хүүхэд 11 настай байсан байна.  

УЯАЧИД ОРОЙТСОН Ч УРАЛДААНЫГ ХИЙХИЙГ ХҮССЭН

Гуравдугаар сарын 18-ны өдөр их насны морины уралдаан болж, зөвшөөрөлгүй машин олноор дагаж явснаар тоос маш их боссон. Үүний дараа буюу хамгийн сүүлд соёолон нас уралдах байсан учраас маргааш болтол хойшлуулах санал байсан ч уяачид зөвшөөрөөгүй. Комисс ажиллахад хүндрэл их гарсан учраас 17.30 цагаас соёолон насны морьдыг гараанаас гаргасан. Учир нь уяачид олон газраас ирсэн учраас хоноглох газраас эхлээд хэцүү байна гэдэг олон тайлбар хэлж, соёолон насны морьдын уралдааныг зохион байгуулсан. Мэдээж эрлийз, монгол адуу гэдгээр нь ялгах байсан ч цаг их орох учраас ирэхээр нь больё гэдэг санал дээр нэгдэн уралдуулахаар болсон байгаа. Зөвшөөрөлгүй машин их байснаас хамгийн их хүндрэл гарчээ. Тиймээс соёолон насны уралдааны үеэр хүүхэд мориноос унах тохиолдол олон гарсан байна.

Албан ёсоор Засгийн газраас тогтоол гарч “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах эрхийг өгөөгүй. Энэ удаа олон жил энэхүү уралдааныг амжилттай зохион байгуулж байсан Монголын морин спорт уяачдын холбооны шийдвэрээр болсон гэдгийг хэлж байв.

15 МЯНГАН МАШИН, 40 МЯНГАН ИРГЭН 

“Дүнжингарав” хурдан морины уралдааны товыг 2018 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэр гаргаж, гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Үүний дагуу уралдаан өнгөрөгч амралтын өдрүүдэд болжээ. Дараах тоон мэдээллийг хүргэе. 

  • “Дүнжингарав” хурдан морины уралдааныг 2002 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулж байгаа аж.
  • 13 аймгийн 100 гаруй сум, долоон дүүргийн нийт 300 гаруй уяачид бүртгүүлжээ.
  • Азарга, их нас, соёолон болон эрлийз дээд насны нийт 705 морь уралджээ. Үүнд азарга 177, их нас 244, соёолон 181, эрлийз дээд нас 103
  • Нийт 304 хүүхэд уралдааны морь унажээ. Үүнээс 16 хүүхэд мориноос унаснаас гурав нь эмнэлэгт хүргэгдэж, нэг хүүхэд моринд өшиглүүлжээ.
  • 15 000 машин, 40 000 хүн үзэж сонирхжээ.

  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж