Төрийн жинхэнэ албаны ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Төрийн жинхэнэ албаны ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа

Төрийн жинхэнэ албаны ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа

“Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн  нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын удирдах албан тушаалд тус тус томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.


Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудын удирдах албан  тушаалын  сул орон тоог нээлттэй зарлан өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  оршино.

Бүртгүүлэх иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд байршуулсан дараах журам, заавартай танилцсан байна.

  • Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”,
  • Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл 

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

  • ”Боловсролын шаардлага”: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.
  • ”Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/
  • “Мэргэшлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/
  • ”Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцно. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна!!!

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарын Сургалтын танхимд  2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 09.00-12.00, 14.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэний бүрдүүлэх материал

  1. Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
  2. Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;      
  3. Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/
  4. Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/;
  5. Ажил байдлын тодорхойлолт;   
  6. 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг;  /1 ш нь анкет дээр наагдсан байх/

Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд баримт бичгийн бүрдэл дутуу бол бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхийг хүссэн иргэний материалыг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, уг ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

Ажлын байранд тавигдах шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэнд шалгалтанд орох мэдэгдэх хуудас олгож, сонгон шалгаруулалтыг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулна.

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

Зургаа. Англи хэлний түвшингийн үнэлгээ тогтоолгохтой холбогдсон бусад мэдээлэл, лавлагаа

Англи хэл дээр сургалт нь явагддаг гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба мөн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг  англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн иргэний гэрчилгээнд бичигдсэн оноо доорхи хүснэгтэд заасан жишгийг хангаж байгаа тохиолдолд англи хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэнд тооцож, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд оруулна.

Зарлагдсан ажлын байранд НҮБ-ын аль нэг хэлний шаардлага тавигдсан тул бүртгүүлэхээр ирж байгаа иргэд англи хэлийг сонгосон тохиолдолд уг хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг “TOEIC” олон улсын шалгалтын гэрчилгээ авсан байна.

Түвшинг тогтоолгож, гэрчилгээ авахын тулд “TOEIC“-ийн төвийн 322794, 88119140 /цахим хуудас: www.ets.org, www.santis.mn/ утсаар лавлаж, шалгалтын зардлаа хариуцаж, шалгалт өгнө.

“TOEIC” Шалгалт, Мэдээллийн Үндэсний төв нь: УБ, Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж-16 (Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн баруун талд буюу  Спортын төв ордны зүүн талд)        

“TOEIC” Шалгалт, Мэдээллийн Үндэсний төв нь англи хэлний түвшин тогтоолгох шалгалтыг долоо хоног бүрийн “Лхагва” гарагийн 9:00 цагт зохион байгуулдаг болно.

Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж