‘Эрдэнэт’, ‘Оюутолгой’, ‘Стандарт’ банк, С.Баяр, С.Баярцогт. Тохиолдол ч гэмээр бүр сценаритай зохиол гэмээр ч үйл явдал өрнөж байна. Хоёрдугаар сард Монголын улс төр “Эрдэнэт”-ийг тойрч хэрэлдсэн бол гуравдугаар сарын улс төрийн гол сэвэлт ‘Оюутолгой’-г чиглэжээ.
Швейцарийн Прокурорын ерөнхий газраас Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтын данс руу авлигын 10 сая ам.доллар шилжүүлсэн байж болзошгүй гэх хэргийн талаар "Ройтерс" агентлагийн сэтгүүлчид мэйлээр өгсөн гэх мэдээллийг монголчууд хараал ба хардлагатай угтав. Хамгийн их хандалт, шейр авсан мэдээлэл өчигдрийн хувьд энэ байлаа. Олон нийтийн сүлжээнд өдөржин шуугисан энэ дуулианы талаар АТГ ажил дуусахын алдад "Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтод холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ ажлын хүрээнд С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг битүүмжиллээ" гэсэн товчхон мэдээ албан сайтдаа оруулжээ.
С.Баярцогтын оффшорын хэрэг 2013 оноос дэлгэгдсэн бөгөөд үе, үе үүнийг сэвж, олны анхааралд оруулдаг нь уламжлалт технологи болсон. Өнгөрсөн 2016 онд энэ асуудлаар Э.Цэрэн нарын хүмүүс мэдээлэл хийж, дуулиан тарьж байсан бол энэ удаад "Ройтерс" агентлагийн мэдээний араас манай хууль хүчнийхэн ажилдаа орсон бололтой, АТГ жижигхэн мэдээ цацав.
Гэвч үүнийг өндөр автал нь сэвэх нь Ардчилсан намд ч, Ардын намд ч аль алинд нь ашигтайгаар эргэж байна. "Эрдэнэт"-ийн хэргээс болж эвгүйдсэн эрх баригчдыг гэх олон нийтийн анхаарлыг С.Баярцогт руу чиглүүлэх, эл явдлаар далимдуулж түүнийг замаасаа зайлуулах гэсэн тавилттай улс төр явж байх талтай юм. Ардын намынхны хувьд АН ч гэсэн адилхан хулгайч шүү гэж харлуулах, Ардчилсан намын хувьд аль дээрээс түүнээс төвөггүйхэн салах гэсэн дээрээс шидсэн чулуу ч байж болох. Гол нь С.Баярцогтын энэ явдал уламжлалт дуулиан байгаагүй л гэж найдъя.
Үнэн худлыг нь шүүх тогтоогоогүй, үгүйдээ л ядаж С.Баярцогт энэ асуудалд ямар тайлбар хэлэх нь сонин байтал Ардчилсан нам асуудлыг дор нь хурдхан хэлэлцээд амархан хөөчихлөө. Хуралдаад, ялын тогтоол уншаад, яг 37 оных шиг намаас нь хөөгөөд, нутаг заадаг танил технологи.
Ийнхүү Ардчилсан нам эгнээнээсээ С.Баярцогтыг эхлээд хөөлөө. Үүний өмнө Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Да.Ганболд, Б.Батбаяр, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Ч.Сайханбилэг нарыг С.Эрдэнэ Үндэсний бодлогын хорооноосоо хөөсөн.
Хэрэвзээ Ардчилсан нам авлига, хулгай, хууль бус үйл ажиллагаанд холбогдсон хүмүүсээ өршөөхгүй, үг өчиггүй хөөхөөр нэгэнтээ шийдсэн юм бол төмөр замын 200 сая ам.долларын хэрэг шалгагдаж буй А.Гансүх ба бусдыг нь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс хөгжлийн төвийг нь хулгайлсан нөхдүүдээ, бондын мөнгө завшигчдаа, аж үйлдвэрийн паркийг төсвийг аваад үрчихсэн, талийгаачдаас хумсалсан гаруудаа яг С.Баярцогт шиг хөөчихвөл бүүр солиотой. Ингэж чадвал жинхнээсээ Ардчилсан намд баяр хүргэе.
С.Баярцогтын дуулианы араас Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийж, С.Баярын Засгийн газрыг шалгуулмаар байгаагаа зарлаад, “Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж үзэж буй”-гаа мэдэгдэв. Зөв! Ардчилсан намаас хамтарсан засгийн үед Н.Алтанхуяг, Х.Баттулга, Л.Гансүх, С.Баярцогт, С.Ламбаа нар ажиллаж байсан бөгөөд тэднийг бүгдийг нь Ардын намынхантай хамтад нь шалгуулчих. Нэмээд төмөр замын хэрэгт холбогдсон гишүүдээ шалгуулчих.
‘Оюутолгой’, оффшортой холбоотой асуудалд С.Баярцогт "News" агентлагт ярилцлага өгөхдөө “Бүх талаараа хариуцлагаа хүлээчихээд байхад энэ асуудлыг байн, байн дэвэргээд ард түмнийг турхираад байгаа зарим нөхдүүд намайг хэтэрхий үнэлээд байдаг юм уу эсвэл энэ намын дарга болчихно гэж болгомжлоод байдаг ч юм уу, бүү мэд. Нөгөө талаасаа энэ нөхөр ‘Оюутолгой’-н гэрээг хийхэд маш идэвхтэй оролцсон болохоор Баярцогтыг харлуулах замаар ‘Оюутолгой’-н бүтээн байгуулалтыг харлуулья гэсэн зохион байгуулалттай ажиллагаа байхыг үгүйсгэхгүй” гэсэн тайлбарыг жилийн өмнө өгч байсан юм.
С.Эрдэнийн намын энэхүү шийдвэр, мэдэгдлийн араас ахиад асуулт, эргэлзээ, хардлага байна. Сэтгүүлч асуух хийгээд хардах эрхээ эдэлбэл шүү дээ.
Ардчилсан нам шинэчлэгдсэн үү, аль эсвэл С.Эрдэнийн нам болсон уу? Энэ намд шинэчлэлт явагдсан уу, өөрчлөлт хийгдсэн үү? Үүнийг өнөөдрөөр, үзэл баримтлал, бодлого, шийдвэрээр нь дүгнэвэл, хэлмэгдэлтийн тухай хамгийн чангаар ярьдаг нам өөрөө хэлмэгдүүлэлтийг жинхэнэ утгаар нь явуулж байгаа бол Ардчилсан нам ардчилсан гэх нэрнээсээ ичих хэрэгтэй болсон гэсэн үг.
Ардчилсан нам үзэл баримтлалдаа “Ардчиллыг бэхжүүлэн хөгжүүлэх намын хүсэл зориг, чадамж намын дотоод ардчиллаар хангагдана гэдгийг эш үндэс болгон тулгуур үзэл баримтлалаа үйл ажиллагааны удирдлага болгон хэрэгжүүлэхээр тодорхойлов” гэжээ. Уншихад их гоё лоозон. Дотоод ардчилалтай, ардчиллыг бэхжүүлэх чин хүсэлтэй, зориг чадамжтай. Гэвч амьдрал дээрх бүх зүйл байгаагаасаа өөр. Ардчилсан намын үзэл баримтлал ч мөн адил.
Яг үнэндээ Ардчилсан нам өнөөдөр атамануудтайгаа л үлдлээ. Б.Баабарын үе дууссан, С.Баярцогт ба бусад нь хөөгдсөн, “Алтангадас” харваж, “Нэг ардчилал” задарсан. Энэ нам С.Эрдэнийн өвөрт алгуурхнаар, аясаараа орж байна. Манай улстөрчид Монголыг хөгжүүлэхгүй ч, монголчуудыгаа өдөр бүр хөгжөөнө өө гэж.
Зочин 2018-03-20 202.21.100.210
2020 оны сонгуульд ялах түүхэн боломжоо АН алдсан шүү. С.Эрдэнэ бол мэдэхгүй хувьдаа би дэмжихгүй
зочин 2018-03-20 202.9.42.141
таны бичсэн бол тань шиг хүмүүсийн л бодол.Монгол хүн арай уужуу харж байна.Зөв байвал олон түмэн хайраа итгэлээ харамладаггүй юм даа.Эвлэг шиг байвал танийх шиг болноо.үнэн.
Зочин 2018-03-20 174.205.27.107
За да бараг ихэнх Монголчууд АНы хэдэн ажлын чадваргуй гарамгай [Хориотой Үг] нарын тарыг нь таньсан доо. Та нар бие омоорч бусдаад буруугаа тохохоос оор юу чадах билээ
Цээгий 2018-03-20 112.72.11.113
Эхний хэсэг чинь байж болох таамаглал байна, илүү олон баримт харьцуулалт байсан бол үнэмшил төрөхүйц, сүүл хэсэг муухан дүгнэлт байна. Нам гэдэг тодорхой хугацаанд шинэчлэглэж байх ёстой. Нэг жарныг хэдхэн нөхрийн царай харж амьдруулах гээд байна уу.
Зочин 2018-03-20 174.205.27.107
С Эрдэнэ Зика Баттулга гэх мэтийн царайг харж амьдарх уу АНы алмасаа
АНаа дарангуйлаад одоо Монголыг еронхийлогчийн засаглал гэж Монголыг Дарангуйлах гэж байна 2018-03-20 174.204.10.254
Гэмт хэрэгтэнгууд ардчилалыг мандуулна гэж ямар балтуушаны юм байдаг юм Дарангулал л тогтоож чадна. АН хамгийн том зурх зоригтой хулгайчууд л дээшилж дарга болдог ш дээ. Доржзодов мэтийн дээрэмчид л АНд баатар болж манддаг нь унэн.
АНаа дарангуйлаад одоо Монголыг еронхийлогчийн засаглал гэж Монголыг Дарангуйлах гэж байна 2018-03-20 174.204.10.254
Гэмт хэрэгтэнгууд ардчилалыг мандуулна гэж ямар балтуушаны юм байдаг юм Дарангулал л тогтоож чадна. АН хамгийн том зурх зоригтой хулгайчууд л дээшилж дарга болдог ш дээ. Доржзодов мэтийн дээрэмчид л АНд баатар болж манддаг нь унэн.
АНаа дарангуйлаад одоо Монголыг еронхийлогчийн засаглал гэж Монголыг Дарангуйлах гэж байна 2018-03-20 174.204.10.254
Гэмт хэрэгтэнгууд ардчилалыг мандуулна гэж ямар балтуушаны юм байдаг юм Дарангулал л тогтоож чадна. АН хамгийн том зурх зоригтой хулгайчууд л дээшилж дарга болдог ш дээ. Доржзодов мэтийн дээрэмчид л АНд баатар болж манддаг нь унэн.
Зочин 2018-03-20 43.228.131.206
Мал Эрдэнэ, мулгуу Зи, махан толгой Жонхуу мэтийн хүмүүс АН-ыг булшлахаар ханцуй шамлан орлоо доо, өөрсдөө хамтдаа бүлшлагдана гэдгээ ойлгохооргүй [Хориотой Үг] улсууд даа
зочин 2018-03-20 202.179.27.211
Эрдэнэ гэгч [Хориотой Үг] толгой өөрийнхөө унах нүхийг улам хурдтайгаар ухаж байна даа.хах хах ха
АН цэвэршиж эхэллэ 2018-03-20 122.201.24.125
АН хамгийн балай, хоосон нэрэн дээрээ дулдуйдсан юмнуудаас салж эхэллээ
Зочин 2018-03-20 122.201.31.117
Эрдэнэ ээ, та өөрийгөө намаасаа хөө. Та ч бас нийгмийн даатгалын мөнгө, талийгаачдын тэтгэвэр гээд маш их идсэн. Бас эхнэрээ яалаа гэлээ дээ… Аймшигтай хүн шүү. Таны Вант улсууд УБ хотын эргэн тойронд сүндэрлэж байна. Өөрөөсөө эхэл. Тэгвэл танай намыг шинэчлэгдэж байна гэдэгт итгэх байна.
Зочин 2018-03-20 202.179.26.16
АН-ын үндсэн дүрмээр УИХ-ын сонгуульд нам ялбал дарга нь ЕС болно. Ялагдвал хусагдана. С.Эрдэнэ мөнхийн дарга биш.
Зочин 2018-03-20 202.179.24.69
Элбэгээгээс Женко, Зи 2-т хаягласан байна
Зочин 2018-03-20 64.119.20.203
Монгол улсад хоёр улсын тэргүүний уулзалтыг зохион байгуулах саналыг Элбэг тавьлаа гэнэ. Ерөнхийлөгч Женко юу Элбэг үү ойлгохоо болилоо.Нэг бол Элбэг огцорсноо мартчихсан эсвэл Женкогийн нууц дарга нь бололтой.
Зочин 2018-03-20 202.9.47.178
улс төрчид үхэхээс нааш үе нь дуусдаггүй ажил хийж ,улс төржиж болдог жишээ дэлхий дүүрэн. тиимээс тэгж ярих нь тэнэгдүү хүмүүсийн ажил.баабар нар толгойн сийрэг бие эрүүлхэн баивал улс төр хиигээд л баина. тэднииг хориглох эрх хэнд ч баихгүй. улс төрд хал үзсэн халуун чулуу долоосон зөв хүмүүсийг цаашид дэмжиж тэднээс юм сурах ёстой болохоос хөгширсөн гээд хөөж оронд нь орж их юм иднэ гэж бодвол хаос.
Зочин 2018-03-20 202.9.47.178
халзан ганболд бол барууны эдийн засгийн онолыг уншиж түүнийг зуун хувь зөв гэж түүгээр далайлгаж элдэв маафаанд мэргэжилтний ,онолчийн дүрээр оролцоод сурчихсан нөхөр. аав нь социализмын эдийн засгийн доктор хүн баисан .орчин үеийн монголд ямар эдийн засгийн хөгжил ,ямар бүтэц,төр хувийн хэвшил яаж зохицолдож болох вэ гэх мэт прагматик манай онцлогт тохирсон бодлогыг хийх талаар санаа зовохгүй хий хоосон сэтгэл ,толгой хоёр нь адил хоосон үсгүй нөхөр.
Zochin 2018-03-20 66.181.178.89
GAHAI ERDENIIN TUGSGUL IRLEE
Зочин 2018-03-20 202.9.47.178
цахимаар хүмүүс хараалаа барж бухимдаж баигааг буруутгах аргагүй.МАХН ын дарга Баяр 2008 онд намдаа засгийн эрхийг авахын тулд хууль зөрчсөн. төрийн эрхийг хууль бусаар авсан. үүндээ рио тинто компани манайтай оюутолгойн гэрээ баигуулах цаг үеийг ашиглаж тэднээс гэрээ хиих үедээ урьдчилгаа бэлэн мөнгө авч ард түмэндээ тараах боломжийг урьдчилан гэрээ хийгээгүй баихдаа урьдчилж уг компанитай хууль бус тохироо хийсэн. МАН АН МАХН гэх мэт одоогийн намуудын тодорхой тооны лидерүүдийн урагшгүй баидлаас монгол төр устсан. засагийн эрх луйварчдыын гарт шилжээд олон жил болж. эдний хийсэн лууврыг ухвал хязгааргүй юм гарна. 10 сая доллар бол дусал нь. одоогийн ерөнхийлөгч өмнөх лууварчдаас эрс өөрөөр ажиллаж монгол төрийг сэргээн баигуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж магадгүй баина. наидъя. түүнээс бус яг тэгж баина гэж бүрэн итгэж магтах хэрэггүй. Эрдэнэтэй АН ын асуудал бол жижиг асуудал. намын гишүүд нь өргөнөөр эсэргүүцээд намын даргын сонгуулиа дахин явуулж шинэ даргатай болох эрх нь баигаа. Баабар тэгээд эрдэнээг мөнгө идсэн гэж баигаа бол АТГ даа дахиад өгөөд асуудал шиидүүлээч. чавганц шиг юм ярихын оронд.саиханбилэг гээд хөөх хүн олон хүн бии дээ. Амаржаргал намын ажил хийдэггүй худлаа их мэдэгч цараилаад хатгаас хийгээд Алтанхуягийн засаг унагалцаад Элбэгдоржийн удирдсан хувилдаанд оролцоод яваж баисан нэг багш хүн л дээ. бөв бөөрөнхий цагаан захтан_
Зочин 2018-03-20 202.21.100.210
Ардчилалын өргөө гэж Хүүхдийн паркын дэргэд байгаа байрны газрын зөвшөөрөл яаж авсан ямар хөрөнгөөр энэ байр баригдсанг шалгах хэрэгтэй
МОНГОЛ ХҮҮ 2018-03-20 103.242.44.167
"Үнэн худлыг нь шүүх тогтоогоогүй, үгүйдээ л ядаж С.Баярцогт энэ асуудалд ямар тайлбар хэлэх нь сонин" ЭНЭ [Хориотой Үг] НАР ХЭН НЬ Ч ХЭЗЭЭ Ч ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН ШИГ ХҮЛЭЭГЭЭД ЭР ХҮН ШИГ ЯЛ ЯНХАНАА ҮҮРЭЭД ЯВЖ ЧАДАХГҮЙ Ш ТЭ. ШАЛЧИГАНААЛ БИ ИНГЭЭГҮЙ ТЭГЭЭГҮЙ Л ГЭНЭ ШҮҮ ДЭЭ.
Баяр хүргэхэд бэлдээрэй 2018-03-20 66.181.178.192
Хэрэвзээ Ардчилсан нам авлига, хулгай, хууль бус үйл ажиллагаанд холбогдсон хүмүүсээ өршөөхгүй, үг өчиггүй хөөхөөр нэгэнтээ шийдсэн юм бол төмөр замын 200 сая ам.долларын хэрэг шалгагдаж буй А.Гансүх бас бусдыг нь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс хөгжлийн төвийг нь хулгайлсан нөхдүүдээ, бондын мөнгө завшигчдаа, аж үйлдвэрийн паркийн мөнгийг зувчуулагчдыг, талийгаачдийн нэрээр хулгай хийсэн гаруудаа яг С.Баярцогт шиг хөөчихвөл бүр солиотой. Ингэвэл жинхнээсээ Ардчилсан намд баяр хүргэе.
Зочин 2018-03-20 66.181.165.237
тэгвэл хүн үлдэхгүй ш дээ хахаха
gan 2018-03-20 112.72.11.108
AN shinchlegdeed jinhneesee gemt etgeeduudiin nam bolson ene bol tuiliin unen end emzegleed baih hereghui ene namaas devshsen hulgaichidiig songohgui baihad bolno arin OTolgoitoi hiisen geree bol nosttoi asuudal uuniig setgeliin huurluur shiiddeg asuudal bish ene bugdiin ard mongoloos gadna olon ulsad murdugddug huuli togtoomj baina Geree hiij baih ued 200000 parametrtei bitgii hel 2,3 parametrtei megshitgeliin sistemiig oilogochih hun mongoliin uls turchid dund daanch baigaagui odoogiin zaluus nol uur Ganbaatar shig hooson yardag diplomgui baitugai diplomtoi Davaasuren Hurst nar ch oilgoogui geree uzgelsenii daraa bid oilgoson bizdee
sandag 2018-03-20 210.31.76.69
Сайн байна. Ардын нам бандааштайгаа зууралдаж байхад ардчилсан нам бол ёстой сайн ажиллаж байна. Дэмжиж бна. Их зантай юмнуудтай зууралдахгүй залуу хүиүүсээ дэмжээд яваарай. Амжилт
Зочин 2018-03-20 66.181.177.153
Хэ хэ хэ ха ха ха С. Эрдэнэ үү дээ өөрийгөө хар
Зочин 2018-03-20 27.123.214.110
… хулгайчийг бол барих л хэрэгтэй.
Зочин 2018-03-20 66.181.187.222
ardchilal gej uuniig heldeg yum.hudlaa darhlagdsan huuchin lideruud nertei namiin ner gutaaj yvdag lalruudaa huuj chadaj bna gedeg chin ardchilal.
Зочин 2018-03-20 202.21.106.140
Намаас хөөгддөггүй юм биш үү. Баасанхүүгээр харахад тийм л байна. Баярцогтын хувьд МАН-д ч юм уу,өөр намд элсэх эрх нь нээлттэй. Өөрөө шинэ нам байгуулах ч юм уу.Эсвэл Баасанхүүдэх аргаар намын дарга болох гэж оролдох боломжтой .
ҮЗЭН ядагч 2018-03-20 103.229.123.20
С.Эрдэнэ АН болон өөрийнхөө мөхлийг авчирлаа
Oko 2018-03-20 103.229.177.18
nam yarij s*****a bolichooch. Bayartsogt, Bayar hulgaich nar namdaa uldeh huugduh n unuudur sonin bish baina. Huuliar buruutai eseh n ilchlegdej hariutslaga neheh eseh n sonin baina. bitgii teneg hun huurch bg ym shg medee bich
зочин 2018-03-20 43.228.131.206
аль 2013 онд энэ нөхрийг намаасаа хөөх байсан юм. Харин ч оройтож хөөж байна.
Зочин 2018-03-20 150.129.142.70
ashguidee ardcchilsan hujaa nariigaazailuulah nelbegdorjiig bas hamgiin turuund shalgah estoi tuunii zaavraar ene buh yavdal ehelsen shuudee ehkhbayriig shorond n oruulaad uuruu hamgiin tom avilgach bolsonshuudee
zaya 2018-03-20
S.Erdene bol mash zuv zamaar yavj bnaa durniin horoogoor shiiduulj hariutyslaga toostdog ih zuv uuanhan shataar damjihgui agaariin heden darga nar shuud l mungu hayaad gardag tsag ungursun bn bayr hurgey S.Erdeneed chi chadlaa aliin bolgon huuli durmee barihgui yavah ve dee
Зочин 2018-03-20 64.119.26.104
humuusiin meddeg Ardchilsan namiin nuhduudiig bhgui boljee Genco Zi Erdene ed nar bugdiin saihan namnaad ezen suuj chadjee. aimar garuud shuu. Yamar saindaa Bat uul hotin tuluulugch hiiged yavahvdee ;-o
Зочин 2018-03-20 202.179.26.16
Дүрэмтэй шүү дээ. 20 онд ялагдвал С.Эрдэнэ хусагдана.
Тэвчээр нь барагдсан иргэд 2018-03-20 202.72.245.207
ОДООГИЙН ЭНЭ АСУУДАЛ БАЯРЦОГТЫН ОФШООР ЛАНСНЫ ТУХАЙ БИШ БАЯРЫН ЗАСАГЫН САЙЛ БОЛООД ДАНСААРАА АВСАН 10 САЯ ДООЛУУРЫН ХА ХУУЛИЙН ТУХАЙ ЯРИГЛАЖ БАЙХАД БУЛЗААРУБЛЖ ХҮМҮҮСИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХ САНААТАЙ БИЧСЭН ЭД БАЙНА, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ЕРӨНХИЙ САЙД АА ЭНЭ ХУЛ ГАЙЧУУДЫГ УЛС ТӨРИЙН Ү ХДЭЛ БОЛГООД ИНГЭЭД ХАЯЛГҮЙ ЖИНХЭНЭЭР НЬ ШО РОНГИЙН ХАДААС БОЛГООД ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД ӨГ,
Teneg mal 2018-03-20 174.222.3.157
Yerunhiilegch chin uuruu mongoliin tumur zam geed $200sayaiig hussan hulgaich shuu dee muu pyaldagnuur orkoo.
Зочин 2018-03-20 27.123.214.102
Хүний мууд ямар дуртай юм бэ? шудрага шүүх хэрэгтэй олны яриа үнэн худлыг гаргах цаг нь болсон байна шудрага байгаарай гэхэд л болоо Хятад, Солонгос шиг бай
zochin 2018-03-20 103.26.192.106
Хэрэвзээ Ардчилсан нам авлига, хулгай, хууль бус үйл ажиллагаанд холбогдсон хүмүүсээ өршөөхгүй, үг өчиггүй хөөхөөр нэгэнтээ шийдсэн юм бол төмөр замын 200 сая ам.долларын хэрэгтэй хүмүүсээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс хөгжлийн төвийг нь хулгайлсан нөхдүүдээ, яг С.Баярцогт шиг хөөчихвөл ямар гоё вэ. Ингэвэл жинхнээсээ Ардчилсан нам цэвэршинэ.yutai unen
Зочин 2018-03-20 122.201.31.249
ЗОРИЛОГ НЬ АРГАА ЗӨВТӨГДӨГ.ХУУЧИН КОММУНИСТ.ККК
Zochin 2018-03-20 66.181.161.117
ЖЕНКО ӨӨРӨӨСӨӨ БУСДЫГ НАМНААД ДУУСАХ НЬ ЭЭ. ХАМГИЙН СҮҮЛД ЖЕНКО ҮЛДЭЭДМОНРОЛ УЛС МӨХӨХДҮР ЗУРӨГ ХАРАГДААД БАЙГАА ЮМ ДАА
Jenko 2018-03-20 174.222.3.157
Jenko chin putinii hurgen.Mongoliig yerunhiilugchiin zasaglaaltai bolgoj bgaad putinii zamaar ezen suuh tuluvluguutuu shuu dee.
Зочин 2018-03-20 66.181.177.153
Хаалгачаар нь Эрдэнэ ван үлдэнэ
Zochin 2018-03-20 66.181.161.117
ЖЕНКО ӨӨРӨӨСӨӨ БУСДЫГ НАМНААД ДУУСАХ НЬ ЭЭ. ХАМГИЙН СҮҮЛД ЖЕНКО ҮЛДЭЭДМОНРОЛ УЛС МӨХӨХДҮР ЗУРӨГ ХАРАГДААД БАЙГАА ЮМ ДАА
Zochin 2018-03-20 66.181.161.117
ЖЕНКО ӨӨРӨӨСӨӨ БУСДЫГ НАМНААД ДУУСАХ НЬ ЭЭ. ХАМГИЙН СҮҮЛД ЖЕНКО ҮЛДЭЭДМОНРОЛ УЛС МӨХӨХДҮР ЗУРӨГ ХАРАГДААД БАЙГАА ЮМ ДАА
зочин 2018-03-20 203.91.116.222
Энэ АН арай боловсролтой, нэр хүндтэй хүмүүс ээ хөөчлөө, [Хориотой Үг] оронд орж байсан С.Эрдэнэ, цагаан шонхорын Энхтайван, Дарханы Дашууд гэх мэт луйварчид л үлдлээ дээ
Зочин 2018-03-20 43.228.130.93
[Хориотой Үг] л бол [Хориотой Үг] шүү дээ. Хичнээн мундаг боловсрол, мэдлэгтэй байлаа гээд [Хориотой Үг] нарыг өмөөрөөд хэрэгүй.
Paвcaл 2018-03-20 174.216.19.5
Энэ Баярцогт чинь 4 найз нийлсэн 5 цаас л байсан гээд байсан биз дээ. Тэр олон хувьсагчтай тэгшитгэлийн систем боддог хүн чинь алдаж тоолох учиргүй дээ.???
Зочин 2018-03-20 27.123.214.102
Олон хувьсагтай тэгштгэлийг бодсон бодлогын хариуг зөв шалгах багшийн ур чадвар л мэдэж дээ тоонд сайн хүн одоо монголд байна уу? ТЭСТ бөглөх аргаар явсаар чадахгүй болцон байж мэдэх л юм даа
АН -нэр хүндээ өсгөх санаа 2018-03-20 103.14.38.130
Өмнө нь С.Зоригийг золигт гаргаж байж намынхаа нэр хүндийг өсгөж байсан. Одоо Баярцогт мэтийн луйварчдаа урдаа барьж намынхаа нэрийг өөд татах санаа. Гэхдээ л АН- яаж ч тийчлээд Монголоо гэх сэтгэлгүй гэдэг нь 2 удаа дангаараа төр барихдаа, 1990 оноос хойших бүх үйлдэл нь нотолдог. Ард түмнээ шууд золиосолдог нам ганцхан АН.
Бадрах 2018-03-20 64.119.20.203
ХАЛЗАН ГАНБОЛД ГЭЖ , [Хориотой Үг] УЛСУУДЫН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛСЭН ЗОВЛОНТОЙ АМЬТАН. ХЯТАДЫН ТАГНУУЛ БАЙХ БОЛОМЖТОЙ ХҮН ДЭЭ.
Оюун 2018-03-20
Авилгач урвагчдаасаа атаманууд нь арай дээр юм биш үү?
Нам бус 2018-03-20 103.229.122.82
Эрдэнэ даргын нэрийн дор улс төрөөс ашиг хонжоо хайгчдын бүтэн баг бүрдлээ. Сүржин залуучууд. Гүзээтэй залуу, гүзээгүй шулганагч….?!!!!!
Уншигч 2018-03-20 64.119.16.225
Улс орноо зарахаа л болчих улс төрчид минь хэзээ нэг цагт ингээд илэрдэг юм байна. Бас news.mn сайт урвагчидыг дагаж далдганахаа л больчих.
Zochin 2018-03-20 103.229.122.82
Гайгүй анализ хийжээ. Баярцогтыг л зайлуулах арга болохоос өөр юу ч биш. Их багаар адилхан хулгай хийсэн. Намуулыг дахин бүртгэе ээээ
Зочин 2018-03-20 27.123.214.120
Mongol yalnaaa
Mn 2018-03-20 211.36.140.216
Улстөрийн намууд нь ялзарч илжирсэн Монгол АН тэргүүтэй намуудаа дагаж далдаганасаар байгаад гутамшигтайгаар ЯЛАГДАНА АА
Зочин 2018-03-20 112.72.11.113
Тийм их мөнгийг өөрийнхөа дансаар авч байдаг тийм тэнэг хүн байх уу. Энэ гадныхан тэгээд зүгээр өгчихдөг хүмүүс үү. Энэ бүхэн нэг л эргэлзээтэй байх шиг.
зочин 2018-03-20 66.181.169.106
Монгол улсын улс төрийн намууд улс орноо хөгжүүлэхгүй хөгжөөнөөө гэж нэг онч хэллэг гарчээ
Зочин 2018-03-20 202.131.225.150
2016 onoos hois ene uls orond shineer nemegdsen hiij buteesen yum bnuu? bolj bsan yumnuud boliod, Hyatadaas zeel avch tor tosviin ajil yvuulj bna shdee, yandaa, 2020 on irj MAN g hurdan solihgui bl ee MOngol uls ergeed 90 oniihoo eh ruu butsaad alhaj bna shdee
teneg gar 2018-03-20 66.181.168.8
2016 onos umnu yu hiisiin buun ur shir tavij uursduu idej uugaa biz dee AN nohod!
Зочин 2018-03-20 202.131.225.150
MAN-g yamar erguu yumnuud n songodog bnaa, gaihdag yum, Huuhduud n 5% zeeld hamragdah gj bgaad bolisoniig medehgui l suugaa shuudee, teneguud, UB utaa, tovlorliig buuruulah bsniig medhgui l uls tor yarij suugaashdee teneguud, MAN bol tenguud deer toglolt hiideg eliinuudiin NAMshdee
Зочин 2018-03-20 202.131.242.254
Ардын нам Эрдэнэтийн 51%, Ардчилсан нам 49%-ийг хулгайлж, нэр нүүрээ барсан дуулианаа мартагнуулахын тулд Оюутолгойг түйвээх төлөвлөгөө. Оюутолгойн төсөл нурвал Эрдэнэтээс хэд дахин илүү дажин үүсэх болохоор Оюутолгой руу дайрч эхэлж байгаа нь энэ. Би үхэхээр улсаараа хамт үхье гэдэг бодлого.
Зочин 2018-03-20 202.21.106.126
САЙХАНБИЛЭГ, БААБАР, БАТХҮҮ НАРЫН ЛУЙВАРЧДАА ХЭЗЭЭ ХӨӨХ ГЭЖ БАЙНАА.
Зочин 2018-03-20 103.229.120.231
Бүгд Женкогийн захиалгаар өрнөж байна. Эрдэнэтийн 49% хувьчлалыг мартагнуулахын тулд Стандарт Банкинд өр тавьсан асуудлыг шуурхайлан гаргаж ирсэн. Одоо хэн ч 49% хувьчлалыг ярихгүй байна. 3 сарын ээлжит сэдэв хэзээний дургүй Баярцогтыгоо нөгөө л оффшор сэдвээрээ балбаж эхлэв. Үүнээс улбаалж Оюутолгойд асуудал үүсвэл тэнд ажиллаж буй 10 мянган монгол залуусын аж амьдрал , гэр бүл хүндэрвэл Женко хариуцлага хүлээхгүй. Бас Reuters-д хов хүргэж үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл хүргэсэн монгол сэтгүүлч хүүхэн ч хариуцлага хүлээхгүй. Эцсийн дүндээ Женко энэ улсыг талцал , хуваагдал , хэрүүлийн бузар болгож дууслаа.
Зочин 2018-03-20 66.181.168.8
Мурат хөөгдөхгүй юм байх даа
Зочин 2018-03-20 27.123.212.141
Эрдэнэ даргаа урагшаа
Зочин 2018-03-20 175.223.26.70
Ман Ан хоёулаа нэг тэрэгний дугуйнууд. Битгий талцаад бай үмбүүнүүд минь.
Зочин 2018-03-20 66.181.190.18
АН анхнаасаа л гудамжны хулигаан, танхайчуудын цуглуулга шүү дээ. Одоо энэ намыг даатгалын мөнгө идсэн луйварчин толгойлж байгаа биз дээ. 12-16 онд зам тавих нэрээр бондоор таргалцгаасан. Ардчилал нэрээр маск болгосон энэ олон дээрэмчид үүрлэсэн нам Монголоор ёстой тоглож дэвсэлж байна. . Сонгуулийг ч мөн л луйварддаг, за тэгээд энэ хавар яаж үймүүлэхээр хор хутгаж байгаа нь ил гарна даа. харцгаая.
zochin 2018-03-20 43.228.129.215
[Хориотой Үг] ч бүүх наад зах…. 2 хүн нухчихсан шүү дээ
Зочин 2018-03-20
АН арай хөнгөдлөө.
Amar 2018-03-20 202.179.24.12
Шүүхийн шийдвэр гараагүй, хууль хяналтынхан эцэслэн тогтоогоогүй байхад а**с нам дахиад л а**с царайллаа. Ингэж өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч байхаар эртхэн Эрдэнэ даргаа шалгуулаач. Малаанзууд аа.
Зочин 2018-03-20 202.70.42.194
erdene uuruu dutuugui hulgaich shuu dee
Zochin 2018-03-20 64.119.26.51
Erdene gej duthaargui avilgach garch irj bndaa gaigui humuusee namaasaa huuguul amar yum boljiindoo ireh songuulid hamraaraa gazar s***h vii
Зочин 2018-03-20 64.119.18.41
МАН өөрийн бузар булай Стандарт банк Эрдэнэтийг хэргээ далдлах гэж сэвсэн сэвээ
РАВДАН 2018-03-20 66.181.160.113
а**с НАМЫН СҮЙРЛИЙГ ХАРНАА ГЭДЭГ ҮНЭЭР ИХ ЗАВШААН ШҮҮ! ИСТОО ГОЁОО!
Зочин 2018-03-20 119.40.98.162
Unendee aimshgiin gazar buzriin uur bolson bn end eruul zaluus baih argagui
Зочин 2018-03-20 103.229.122.90
УГААСАА АН ГЭЖ БАЙГААГҮЙ ЗҮГЭЭР БҮЛЭГ ЛУЙВАРЧИДЫН НЭГДЭЛ БАЙСАН ӨНГӨРСӨН 4 ЖИЛД БАТАЛСАН ХУУЛЬ НЬ БҮГД ДАВХАР УТГАТА САЛАА АНААТАЙ ХУУЛИУД БАТАЛСААР ИРСЭН ЯДАРСАНД ЗАДАРСАН ХУУЛЬ ЗАДАРСАНД ДАВРУУЛСАН ХУУЛИЙД БАТАЛСАН ХУУЛЬ БАТЛАХ БҮРДЭЭ 20 ТӨГРӨГ УЛСААС ИДЭЖ ЗҮГЭЭР Л ДАРАНГУЙЛАЛ ТОГТООЖ ИРСЭН ОДОО БАТАЛСАН ХУУЛИНДАА ӨӨРСДӨӨ ОРООГДООД ИРХЭЭР АРДЧИЛАЛ ГЭДЭГ ҮГ САНААНД НЬ ОРЖ БАЙГАА ЮМ ТОВЧДОО ТАРААХ ХЭРЭГТЭЙ
irgen 2018-03-20 119.40.99.2
Баярцогт, Сайханбилэг, Элбэгдорж нар бол нам дамнасан хутган үймүүлэгч Монголын баялгыг ард түмнээс нь салгаж дөнгөсөн луйварчингууд. Эднээс болон эдний [Хориотой Үг] долоогчдоос үтэр түргэн салах нь АН-ын бүү хэл Монголын эрх ашгийн асуудал шүү дээ. Нэг цаг, нэг минутын өмнө ч болтугай салж байвал зохих этгээдүүд.
Зочин 2018-03-20 43.250.125.252
news.mn Элбэгдоржийн сайт
Зочин 2018-03-20 150.129.143.239
Эрдэнэ энэ намыг хувийн компани шигээ удирдах гэвэл зайлах хэрэгтэй. Тэр Магнай гэж далдаак юм дандаа салбагнаж байх юм
Зочин 2018-03-20 202.21.111.98
Хөөхөөсөө өмнө тайлбарыг нь сонсож арга хэмжээ авах биз дээ, өөрсдөө холбоотой болохоор бүх юм дэлгэгдэнэ гэж айгаад шууд холдуулах арга хийдэг байх даа
Зочин 2018-03-20 64.119.21.22
Хариуцлага тооцох нь зев шуу. Еерчлегдех л хэрэгтэй.
!!!!! 2018-03-20 202.179.18.49
Эдүгээ АН нийтийн жорлон шиг өт батгана бужигнасан, үнэр танар гэж тамтаггүй, хөл гишгэх газаргүй, эрүүл ухаантай хүн хэдэн минут ч байх аргагүй аймшгийн газар, бузрын үүр болжээ!!!!!!!!!!!!!!
Зочин 2018-03-20 202.21.106.130
АН ЗОРИГИЙН ХЭРГИЙГ НУУЖ ХААХ ЗОИЛГОТОЙ ЭЛБЭГДОРЖ,БАТҮҮЛ ХОЛИОН БАНТАН БААБАР,29 ХУЛГАЙ ДЭЭРЭМ ХИЙЖ БУЙ ДА ГАНБОЛД БАТБАЯР БАТХҮҮ,ОЮУ ТОЛГОЙГ ГАДААДЫНХАНД ХУДАЛДСАН БАЯРЦОГТ,САЙХАНБИЛЭГ НАРААСАА САЛАХ ЦАГ БОЛСОН…
Зочин 2018-03-20 150.129.143.38
Энэ чинь зүгээр л жүжгийн эхлэл, Баабарын үе дуусаагүй, саяхан Сэрдэнийн 56 тэрбумын хулгайн хэрэг АТГ дээр бий гээд хэлчихсэн. Цааш яаж өрнөхийг бүгдээрээ үзнээ.
Uugii 2018-03-20 182.160.0.126
Tiimee bidnii chadahguig tsag hugatsaa ilruulne .tsag n irheer buh zuils chin il bolnoo.
Зочин 2018-03-20 202.131.245.243
Эрдэнэ ван тэргүүтэй бонд идсэн боохойнууд.
Зочин 2018-03-20 68.255.158.193
ene erdenee gej luibarchin butehguiee bas hulgaich z,enhboldiin boovnii us boljeee edene udahgui zurh ni haah blguideeee
Зочин 2018-03-20 122.201.24.25
Хэрэг хийсэн болгоныг шийтгэх естой бол Эрдэнэ айргийн тавд орох авилгач нийгмийн даатгалаас идээд одоо бэлбэрэх гээд зогсож байна.
Лхагва 2018-03-20
Цаг хугацаа гэж бидны илэруулж чадахгй хусэхгуй байгаа хулгайг гадныхан илчилих юм [Хориотой Үг] урвагчыг хаана ч ялгаагуй хэрэгцээгээ дуусхаар золионд гаргах юмдаа
Зочин 2018-03-20 202.9.41.119
Захиалга
Зочин 2018-03-20 103.9.90.130
Ёстой л атмонууд, гэмт хэргийн цуглуулага болсон нөхдүүдийн нам боллоо. Эрдэнэ-ийн толгой буруу тийшээ ажиллана.Түүндээ итгэчихсэн 2020 онд ялах, намаа гоё болгож байгаа юм яриад байх юм. Яахав яахав тэнэг хүн тэг дундуур нь гэдэг юм.
Zochin 2018-03-20 66.181.189.227
Zugeeree huuh yostoigoo huuh l heregtei yavah n yavj l bna biz sanaa zovoltgui newsmn
Зочин 2018-03-20 182.160.33.74
тийм ариухан нам болох гээд байгаа юм бол сайханбилэг с.эрдэнэ зи.энхболд гарамгайбаатар фортунаа батбаяр алтанхуяг гониодорж пу.очирбат батүүл нараа хөө.
Зочин 2018-03-20 202.21.100.210
С.Эрдэнэ байгаа цагт 2020 оны УИХ-н сонгуульд АН ялахгүй нь тодорхой. Шүүхээс гэм буруутай нь нотлогдоогүй байхад 1924 оны Данзанг яаж гүтгэн буруутгасан хэлбэрийг АН дахин давтах гэж байна. Албан ёсны батлагаатай шүүхийн шийдвэрийг хүлээж болоогүй юм байхдаа. Эр хүнийг албан тушаалгүй үед нь ам хэвлэлийн үгээр буруутгах тийм хүн чанар гэж үү
Зочин 2018-03-20 202.179.25.207
[Хориотой Үг], а******н, [Хориотой Үг] долоогч, Зика вирус зэрэг хүмүүс Ум амгалан болтугай.
Сэлэнгийн АН-ынхан Баярцогтыгоо их дэмждэг юм 2018-03-20 66.181.185.80
Сэлэнгийн АН-ынхан Баярцогтыгоо их дэмждэг юм. Одоо харин түүнийг ил дэмжих гэхээр хэцүү болж байгаа биз.АН-ын удирдлага яахав дээ, энэ нөхөр Баярцогтоос эртхэн салж намаа муу нэрнээс бага ч болов аваръя гэж л бодож байгаа хэрэг шүү дээ. Өөр яахав.
Зочин 2018-03-20 66.181.161.10
Цаг хугацаа харуулна