ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриевийн хэлж байгаагаар, өнгөрсөн Ням гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путин ялсан нь Орост орох хөрөнгө оруулалтыг 25-30 тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ гэв.
Гуравдугаар сарын 18-нд болж өнгөрсөн сонгуулиар Владимир Путин нийт сонгогчдын 76,68 хувийн санал аван бусад өрсөлдөгчдөө ялсан. Энэ нь Путины улс төрийн түүхэн дэх хамгийн өндөр сонгогчдын итгэл юм.
“Сонгуулийн дүн ингэж гарсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд үргэлжлүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Дунд хугацааны тооцоогоор Оросын эдийн засагт 25-30 тэрбум ам.долларын хөрөнгө нэмж орно” хэмээн Дмитриев сэтгүүлчдэд мэдэгджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ