Оросын Онцгой байдлын алба 1600 дронтой

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Оросын Онцгой байдлын алба 1600 дронтой

Оросын Онцгой байдлын алба 1600 дронтой

ОХУ-ын Онцгой байдлын албаны хэрэгцээнд өнөөдрийн байдлаар 1600 нисгэгчгүй төхөөрөмж буюу дрон байгаа бөгөөд үүний 37 нь онгоцтой төстэй үүрэг функцтэй ажээ.

Үүнээс гадна төрөл бүрийн зориулалт, ангиллын 68 онгоц байгаагийн дотор ИЛ-76, БЕ-200ЧС, АН-148, АН-74 онгоцууд, мөн МИ-26, МИ-8, КА-32, ВО-105, ВК-117 маркийн 51 нисдэг тэрэг байна. Өнгөрсөн 2017 хийгдсэн парк шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн онгоц авсны дотор эрүүл мэндийн шаардлагатай бүхий л шуурхай үйлчилгээг үзүүлэхээр тоноглосон хоёр онгоц байжээ.

Нисгэгчгүй төхөөрөмжийг удирдах 673 хүнийг өнгөрсөн онд сургасан бол энэ жил дахин 377 хүнийг сургахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж