Оросын Арктик хавийн эрэг их бохирдсон

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Оросын Арктик хавийн эрэг их бохирдсон

Оросын Арктик хавийн эрэг их бохирдсон

ОХУ-тай хиллэж буй Арктикийн газруудын бохирдолт хэвийн хэмжээнээс хэд дахин их байна хэмээн “Антистихия” төв анхааруулж байна. Бараг 100 орчим цэг маш ихээр бохирдсоны дотор Кандалакшскийн булан, Обская губа булан орж байгаа ажээ.

Тус хэсэгт цөмийн цахилгаан станцууд, цөмийн шумбагч онгоцууд, химийн үйлдвэрүүд, шатах дэлбэрэх аюултай объектууд төвлөрч байгаа учраас онцгой анхаарлын хэсэг болж байгаа юм. Мөн энэ дагуу Тэнгисийн хойд зам гэж нэрлэгддэг зам тээврийн онцгой маршрут явдаг. Арктик хавийн үйлдвэрийн объектууд нь гол төлөв ашигт малтмал боловсруулах үйлдвэрүүд юм.

Мэргэжилтнүүдийн тооцоогоор, Оросын Арктик хавьд байгаа байгалийн баялгийн хэмжээ 30 их наяд ам.доллар давах юм. Оросын газрын тос олборлолтын төв аажимдаа Арктикийн бүс рүү шилжинэ гэж шинжээчид таамаглаж байна. Одоогийн байдлаар Арктик хавьд ОХУ-ын үндэсний баялгийн 11 хувь, экспортын 22 хувь бүтээгдэж байна. Харин энэ хавийн оршин суугчдын тоо нь нийт Оросын хүн амын дөнгөж нэг хувь юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж