Хөлбөмбөгийн эмч нарт зориулсан сургалт болов

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн эмч нарт зориулсан сургалт болов

Хөлбөмбөгийн эмч нарт зориулсан сургалт болов

Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Хүрхрээ үндэсний дээд лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн клубүүд тус тусын, мэргэжлийн эмчтэй байх ёстой гэсэн дүрэмтэй. Тиймдээ ч МХБХ эмч нарт зориулсан сургалт, зөвлөгөөг явуулах хүсэлтэй байгууллага, хувь хүнийг дэмжиж ажилладаг. Өнгөрсөн онд “Herbalife Nutrition’-той хамтран, Спорт тэр дундаа хөлбөмбөгт элбэг тохиолддог бэртэл гэмтлүүдийн эсрэг ямар эмчилгээ хийх талаар Испанийн хүний их эмч Хулиан Альварез Гарсия манай эмч нарт зөвлөгөө өгч байсан. Тэгвэл энэ сард Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Кайёо ТББ хамтран зөвхөн хөлбөмбөгийн тамирчдад зориулсан нийтлэг гэмтлийн эмчилгээ, бэртлийн дараах нөхөн сэргээлт, хөдөлгөөн засалтын сургалтыг явуулав. “Хүрхрээ үндэсний дээд лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн эмч нар төдийгүй Монголын хөлбөмбөгийн клубийн эмч, дасгалжуулагчдын дунд нээлттэй болсон сургалтад, Японы засгийн газрын Жайка байгууллагын мэргэжлийн хөдөлгөөн засалч Кимото Роёото зөвлөгөөн өгч, мэдээлэл хүргэлээ.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж