Монгол хэлний тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Монгол хэлний тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэв

Монгол хэлний тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэв

Монгол хэлний тухай хууль Үндсэн хуулийг зөрчиж байгаа талаар Хэл шинжлэлийн доктор Э.Жамуха өнөөдөр /2018.03.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ  2015 оны хоёрдугаар сарын 18-нд Монгол хэлний тухай хуулийг баталсан. Тус хууль дах 7.3- дахь заалтад “Уламжлалт Монгол бичгийг 2025 оноос эхлээд хэрэглэнэ” гэсэн байна. Уламжлалт Монгол бичиг бол Монгол хэлний нэгэн хэсэг гэвч тэр хүртэл хэрэглэнэ гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байна.

Ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас зааж болно гэсэн байдаг. Гэтэл яагаад уламжлалт монгол бичгийг зургадугаар ангиас эхлэн заана гэж тусгасан юм бэ. Энэ нь өөрөө зургадугаар ангиас өмнө монгол бичиг үзэхийг хориглосон заалт болсон.

Энэ асуудлаар би Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Харин Цэц эхний өргөдөлд маань татгалзсан хариу өгсөн. Сүүлийн гомдол маань хэрхэн шийдэгдэхийг мэдэхгүй байна” гэлээ.

Мөн Монгол Улсын захиргааны болон эрүүгийн хэргийн шүүх дээр хүн мэддэг сайн хэлээрээ өргөдөл гомдол гаргах эрхтэй. Гэвч Монгол Улсын шүүгч намайг уламжлалт монгол бичгээр өргөдөл гаргалаа гээд гаргасан гомдлыг маань авч хэлэлцээгүй. Энэ бол хүнийг хэлээр нь ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байна. Тэрнээс гадна шүүхийн тэгш эрхийн зарчмыг алдагдуулж байна гэж үзээд шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан ч дахиад хүлээж аваагүй. Захиргааны болон эрүүгийн хэргийн шүүхүүд дээр миний уламжлалт монгол бичгээр өгсөн өргөдөл гомдлыг ч мөн хүлээж авахгүй байна” гэлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж