Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-ийн плэй-оффын эрхийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Улирлын тоглолт өндөрлөхөд багуудад ердөө 10 орчим тоглолт үлдээд байгаа бөгөөд Дорнод бүсийн плэй-оффын эрхийн төлөө өрсөлдөж буй нарлаг Флоридагийн Флорида Пантерс баг өнөөдөр аялан тоглолтын хүрээнд Монерал Канадиенс багийн талбайд зочлон тоглолоо.
Тус тоглолтонд зочин баг Флорида Пантерс баг талбайн эздийг 2-0 харьцаатай буулган авсан байна. Хоёр багийн тоглолтын 1-р үед Флоридагийн хамгаалагч А.Экблад гоол оруулж багтаа тэргүүлийг авчирсан. Харин тоглолтын эхний үе өндөрлөхөөс ердөө 1 минутын өмнө талбайн эздээс Финланд довтлогч А.Лехконен тэнцээний гоолыг оруулсан. Гэсэн ч түүнд дамжуулалтыг өгсөн А.Гальченюк отон тоглолтын байрлалд байсан гэж үзээд гоолыг тооцоогүй. Ингээд зочид тоглолтыг тэргүүлсэн хэвээр үлдэж 3-р үед А.Барков дахин нэг гоол оруулж багийнхаа ялалтыг баталгаажуулсан. Тус тоглолтонд ялалт байгуулсан Флорида Пантерс баг 36 дахь ялалтаа байгуулсан. Флорида Пантерс баг урдаа яваа Нью-Жерси Девилс багаас 2 тоглолт дутуу 3 онооны ард бичигдэж байгаа. Иймд плэй-оффт орохын тулд Нью-Жерси Девилс багтай ширүүн өрсөлдөөн үзүүлж байна. Хэрвээ дутуу 2 тоглолтоос хожил авч чадвал плэй-оффын байрлалд багтана. Гэхдээ Флорида Пантерс багийн дараагийн учраанууд нь Оттава болон Колумбус багийн талбайд хийх хүндхэн хуваарь хүлээж байгаа.
Б.БЯМБАБАЯР