Японд өндөр настнууд зориудаар гэмт хэрэг, зөрчилд холбогдох болжээ | News.MN

Японд өндөр настнууд зориудаар гэмт хэрэг, зөрчилд холбогдох болжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Японд өндөр настнууд зориудаар гэмт хэрэг, зөрчилд холбогдох болжээ

Японд өндөр настнууд зориудаар гэмт хэрэг, зөрчилд холбогдох болжээ

Өндөр настнуудын тоогоор тэргүүлдэг Японы хүн амын дөрөвний нэг хувийг 65 болон түүнээс дээш настнууд эзэлдэг байна.

Хүн амын дундах өндөр насжилт Японы санхүүгийн систем болон худалдааны салбарт хэдийн ачаалал үүсгэж эхэлжээ. Гэвч сүүлийн жилүүдэд санаанд багтамгүй зүйл байнга гарах болсон нь өндөр настнууд аар саар гэмт хэрэгт холбогдож, шоронд суухыг илүүд үзэх явдал гэнэ.

Блүүмберг агентлагийн мэдээлснээр өндөр настнууд холбогдсон гэмт хэрэг, зөрчил Японд сүүлийн жилүүдэд нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд энэ тоо дөрөв дахин өссөн гэнэ.

Японы шоронд хоригдож буй арван хоригдол тутмын нэг нь өндөр настай хоригдол байдаг гэнэ.  Мөн өндөр настай арван хоригдлын ес нь настай эмэгтэйчүүд байдаг ажээ.  Тэдний холбогддог гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх нь жижиг хулгайн хэрэг байдаг гэнэ.

Энэхүү хачирхалтай үзэгдлийг хүн амын дундах насжилт улам нэмэгдсэн,  тэднийг асран, халамжлах хүн байхгүй байгаатай холбон тайлбарлажээ.  Дэргэдээ асарч, халамжлах хүнгүй ганц бие өндөр настнуудын тоо Японд 1985-2015 оны хооронд 600 дахин өссөн юм. Дэлгүүрээс жижиг хулгай хийж баригдсан тэдгээр хөгшчүүдийн тал хувь нь ганц бие, 40 хувь нь асран халамжлах үр хүүхэд, гэр бүлгүй, ярьж, хөөрөх хүнгүй хүмүүс гэдгийг өнгөрсөн жил Японы Засгийн газраас явуулсан судалгаа харуулсан юм.  Өндөр настнууд  шоронд орохыг ярьж хөөрөх хүнгүй ганцаардсанаас хавьгүй дээр гэж үздэг байна.

Японы Ивакуни эмэгтэйчүүдийн хорих төвийн дарга Юми Муранака хэлэхдээ  “Тэдэнд гэр орон, үр хүүхэд бий нь бий. Гэвч энэ бүхэн байлаа гээд тэд ганцаардахгүй гэсэн үг биш” гэжээ.

Японд нэг хоригдлыг шоронд хориход жилд 20,000 ам.доллар зарцуулдаг аж. Гэвч өндөр настай хоригдлуудад нэмэлт асаргаа, эмчилгээ үйлчилгээ шаардлагатай болдог. Японд сүүлийн жилүүдэд бий болсон нийгмийн энэ үзэгдлийн дүнд шоронгийн хянагч, харгалзагч нар өндөр настнуудын асрагч болж хувираад байгаа ажээ.

Шоронд хоригдож буй настай эмэгтэй хоригдлууд шоронд наранд байхаас илүү нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдэрдэг гэж ярьсан байна.

Блүүмберг агентлагт ярилцлага өгсөн настай хоригдол “Шоронд надад сайхан байдаг. Ярьж, хөөрөх хүмүүс олон. Би ер ганцаарддаггүй. Би шоронгоос хоёр дахь удаагаа суллагдахдаа дахиж наранд гарахгүй гэж шийдсэн” гэжээ.

Японы Засгийн газар нийгмийн энэ гаж үзэгдэлтэй тэмцэхээр нийгмийн халамжийн системийг сайжруулж, өндөр настнуудад чиглэсэн олон  арга хэмжээ авч байгаа хэдий ч өндөр настнуудтай холбоотой  гэмт хэрэг, зөрчлийн тоо буурах шинжгүй байгаа гэнэ.

Нэгэн хоригдол “Шоронд суух амар бишээ. Гэвч наранд үүнээс ч долоон дор” гэжээ.

Эх сурвалж: Business Insider

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-20 66.181.161.39

Ардчилсан гэж бидний хvсээд туршаад байгаа энэ нийгэм ийм л болох тавилантай юм билээ!!! Бидний дунд хаягдсан хегшид бии болоод эхэлсэн ш дээ!!! Коминист нийгэмд ийм юм болсон бол том гэмт явдал гэж vзнэ харин Ардчилсан нийгэмд бол хэвийн явдал менге хурааж чадаагvй тэр хvний хохь гэж vздэг.

Avatar

Зочин 2018-03-20 182.160.0.188

Товч, тодорхой, сайхан ч бичиж

Avatar

Мэлгэр зэлгэр хэлгэр дарганцаруудаа 2018-03-20 202.72.245.207

МАНАЙ ЯДАРСАН ЗҮДЭРСЭН ХӨГШИДӨД Л ТААРАХ ЮМ БАЙНА, ЖААПААНЫ ШО РОНГИЙН ХАНГАМЖ МАНАЙХНЫ АМЬДРАЛААС ХАМААГҮЙ ДЭЭР ШҮҮ ДЭЭ,

Avatar

Зочин 2018-03-20 202.179.24.41

122.201.31.103 iin hunii setgegdliig unshihad mash saihan bailaa. Hunii tuluu, bas ymarch ajliig hiihdee shudarga sain ajilladag bolohoor ajil amidral n iim uudrug saihan yvj bgaan bna da. Chamd amjilt husii.

Avatar

Зочин 2018-03-20 64.119.19.143

Mongoliin shrond huleej avya, barterdii ?

Avatar

Зочин 2018-03-20 103.26.194.94

Японы шорон манайхаар бол амралт сувиллын газар л гэсэн үг! Харин японы өндөр настнуудад Монголын шоронгийн нөхцөлийг танилцуулбал "Еэ, бүү үзэгд, больё та минь!" гээд л гэр рүүгээ гүйнэ дээ!!!!

Avatar

зочин 2018-03-20 203.91.119.102

шорон гэхэд асрамжийн газар гэлтэй

Avatar

Irgen 2018-03-20 202.9.44.73

Zochind: chi mundag yumaa..chamaar unexeer baxarxab….tsaashdiin ajild chin amjilt xusii…mongoloo gesen setgeltei baigaarai daa..

Avatar

Зочин 2018-03-20 122.201.31.103

Асрагч хардаг хүн авдаггүй л*****н харамч улс. АНУ д монголчууд өвөө эмээ асраад сарын доод тал нь 8000 доллар авчихдаг. Америкийн өндөр настангууд монголчуудад их сайн. Би Вьетнамын дайны партизан өвгөнийг 7 жил асраад хөөрхий бурхан болсон. Хэвтэрт орсон байсныг босгож авсан. Монголоос олон ч дусал, эмийн ургамал захиж авч мэддэг эмчилгээгээ хийлээ. Өглөө бүр өлөн шээсээ өглөө. 2 сарын дараа л босоод ирсэн. Машин унах, загас барих, бай буудах, маш сайн вино дарс уух дуртай. Монголд 2 ч удаа дагуулж ирсэн. Гэрт нь зүгээр хань болж хамт амьдарч байгаад цалингаа сард 2 удаа авчихна. 10 мянга гаргаад авчихна. Хөөрхий аргагүй өндөр насны өтлөлтийн улмаас нас барсан юм. АНУ баатарууд аа дэндүү сүртэй оршуулдаг. Хүүхэд нь намайг Монгол буцахад ажиллаагүй дараах 12 сарын цалинг өгсөн. Түүгээр нь одоо би Сэлэнгэ, Дархан, Эрдэнэтэд жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг. 160 гаруй хүн ажлын байртай болсон. Өвөөгийн буяныг үржүүлж явна. 100 гаруй эмзэг бүлгийн хүнд гэр авч өглөө.

Avatar

Гоё. 2018-03-20

Зүгээр л кино. Товч, тодорхой, сайхан ч бичиж.

Avatar

Ккк 2018-03-20 103.26.194.35

Шал худлаа яг 10 мянган доллар авлаа юу хаха Microsoftiin инжинер л 10 жоохон гаргаад авхыг мэдхийн БИТГИЙ ХУДЛАА Ш.А.А.

Avatar

Зочин 2018-03-20 202.179.26.250

Ene ulgeriig ni unshaad itgesen garuud odoo amerik yavj hugshchuudiih ni baasiig arilgah geed alaltsaad burtguuleed, visad orood eniig bichsen nuhriin kompanid baahan munguu aldah ni dee.

Avatar

Зочин 2018-03-20 66.87.143.71

cargiver-үүд сайн цалинтай байдаг нь үнэн,гэхдээ энэ хүн хардаг ажил хархад амахан юм шиг мөртлөө маш хүнд ажил,хэрийн хүн бардаг ажил биш шүү. Хоногийн 150$ орчмоос эхэлдэг цаашдаа хэд ч болж өсч болно.Баян хүн бол мөнийг нэг их нарийлаад байдаггүй өгье гэсэн хүндээ өгсөн шиг өгч чаддаг л юм байна лээ..

Avatar

Одоогийн залуучууд үнэн мөсөн дотортой 2018-03-20 103.14.38.130

Хүний амжилтанд дургүй, хүн сайн сайхан явахыг хараад өөрөө чадахгүй дэ уурлаж атаархаж элдэв хорон үгээр хэлж гутаах гэж зүтгэнэ. Хүнийг хайрлах, хүндлэх сэтгэл огтхон ч байхгүй. Эд нар удахгүй аав ээжийгээ гудамжинд гаргаж хөөнө. Бараг хөөчихсөн байх. Өөрсдөө хожим үйлээ үзэж насыг барна.

Avatar

Zochin 2018-03-20 174.222.3.157

Bayan ungun harsan aztai zaluu bna.

Avatar

Сайн байна!!! 2018-03-20 103.26.194.94

Харин [Хориотой Үг]ээ өгдөг л буруу болж дээ!!! Манайхан өлөн [Хориотой Үг] уух сайн гэж боддог. Гэтэл [Хориотой Үг]ээр хүний биен дэх хамаг муу муухай юм нь гадагшилдаг юм шдээ!!!

Avatar

Hhh 2018-03-20 27.123.212.135

Hahahaha solongos kino shig uvchtei humuus ih boljee, neeree enend n itgeed humuus usa ruu b**s tsewerleh gd buun um bolno shd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж