Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг энэ сард хоёр тэмцээн хүлээж байна.
Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан шигшээ баг ирэх пүрэв гаригт (2018.03.22) Куалалумпур хотод Малайзтай нөхөрсөг тоглолт хийнэ. Харин энэхүү тоглолтоос тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод Мауритус улсын багтай албан ёсны тоглолтыг хийх гэж байна. Энэхүү тоглолт Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд болох бөгөөд тоглолт тухайн өдрийн 18.00 цагаас эхэлнэ.
Шигшээ багийн тамирчид Юнан мужид нэгдсэн бэлтгэл хийж, Малайзыг зориод байна.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны шинэчилсэн чансаагаар Монгол 189-д бичигдэж байгаа бол Малайз 175-д, Африкийн тивийн Мауритус улс 157-д эрэмбэлэгдэж байна.
Мауритусын шигшээ Африк тивийг төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог улсуудтай тоглож байсан туршлагатай баг бөгөөд 1999, 2000 оны үед дэлхийн чансаагаа 118-д хүргэж байжээ.