Монголчуудын нүүрийг олон улсад тахалж байгаа хүмүүс бол урлаг, спортынхон гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэр дундаа жүдо бөхийнхөн сүүлийн жилүүдэд жин жиндээ дэлхийд ноёлж, очсон тэмцээн бүртээ төрийн дууллаа эгшиглүүлж байгаа билээ. Харин Монголын жүдо бөхийн холбоог 2006 онд Х.Баттулга авснаар энэ амжилт эхэлсэн гэж ихэнх хүмүүс үздэг. Үнэндээ ч тийм юм. Үүнээс гадна бөхчүүдийн амжилтаар өөртөө жигүүр ургуулж, өнөөдөр монголын хамгийн дээд суудалд заларчихаад байгаа хүн бол Х.Баттулга. Нэг ёсондоо өгөхөө өгч, авахаа авсан гэсэн үг. Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нь хойш Жүдо бөхийн холбооны дараагийн удирдлага хэн болох талаар багагүй таамаг өрнөсөн ч дорвитой зүйл сонсогдолгүй өдийг хүрсэн. Харин ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар Х.Баттулга өөрийнхөө залгамжлагчаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг сонгосон бололтой.
Тэд тохиролцоогоо үндсэндээ хийчихсэн бөгөөд Ерөнхийлөгч өөрийн багийн хүрээллээ тэлэх зорилгоор Д.Цогтбаатарт Жүдо бөхийн холбоог өгч байгаа аж. Тиймээс ойрын үед Жүдо бөхийн холбооны сонгууль болж, ерөнхийлөгчөөр нь Д.Цогтбаатар сонгогдох нь ээ.
Эх сурвалж: www.zaluu.com
Зочин 2018-03-20 103.9.89.186
мөнгөтэй хүн л холбоог авч явах байх Энэ ЧУДОгоос болж талхны үнэ олон дахин өсөх суурь болсондоо
зочин 2018-03-20 66.181.179.251
Арай үгүй байлгүй дээ , сахал үсээ авч байлдаа , гэрээнд гарын үсэг зураад л гарах юм зурагтаар эсвэл миний хараа муудаад буруу хараад байна уу.
zochin 2018-03-20 64.119.24.21
Saidaa tsaashid barah eseh n todorhoigui nuhur davhar ene ih ner hundiig avch yavj chadna gehed ergelzeetei Saidaas ogtsorloo tegeed yah uu bas holboonoos multrah hereg garna daa Ireeguig harj l songoosoi doo
Зочин 2018-03-20 66.181.176.182
Мөн ч их шааж байна аа. 1. Ерөнхийлөгч хэлснээсээ буцахгүй байх; 2. Очиж очиж энэ алиалагчид өгөх үү…
Зочин 2018-03-20 180.149.98.206
Pagvaag bolgoyo ldoo
зочин 2018-03-20
Офшор, авилгалч энэ нөхрөөс өөр хүн олдохгүй байгаа юм уу? Жүдо-гийн холбоо ингэтлээ шалдаа буучихсан юм уу? Ичмээр.
Zochin 2018-03-20 103.229.123.152
Үнэн хүртээмжтэй хүн юм аа. Сайд, УИХийн гишүүн хийнэ. Хааагуур нь бас холбоо удирдах вэ
Амгаа 2018-03-20 202.179.25.225
МАН-ын авилгачдын жинхэнэ гар хөл болсон [Хориотой Үг] шүүдээ, хэрвээ тийм шийдвэр гарвал Х.Баттулгын нэр хүнд шалан дээр шүү
Зочин 2018-03-20 202.21.111.98
больж үз, одоо хийж байгаа ажлаа аятайхан шиг хийхээ л бод
Зочин 2018-03-20 43.242.242.59
Чадах уу
Зочин 2018-03-20 67.180.81.103
Unenuu