Шар усны үерт осолдож амиа алджээ | News.MN

Шар усны үерт осолдож амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Шар усны үерт осолдож амиа алджээ

Шар усны үерт осолдож амиа алджээ

Булган аймгийн Орхон сумын Мааньт гэдэг газар мал тууж явсан иргэн Д нь шар усны үерт осолдож амь насаа алджээ. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 32 настай Д нь шар усны үерт осолдсон тухай дуудлага өчигдөр /2018.03.19/ оройн 20.23  цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтайгаар ажиллаж, /2018.03.20/-ны 00:30 цагт осолдсон газраас нэг км-ийн зайд үерийн уснаас цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Иймд иргэдийг шар усны аюулаас сэрэмжлэхийг холбогдох байгууллагууд анхааруулж байна. 

Э.Ариун 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж