Хонконгийн Сотбигийн дуудлага худалдааны газарт энэ сарын 16-наас “Пикассо болон Кондо” хэмээх үзэсгэлэн гарч эхэллээ. Тодруулбал, үзэсгэлэнд Испанийн зураач Пабло Пикассо, Америкийн зураач Жорж Кондо нарын зурсан 42 хөрөг зургийг дэлгэсэн юм байна. Тэдгээрээс 19 нь Пикассогийн уран бүтээл бөгөөд Хонконгийн түүхэн дэх цар хүрээгээрээ хамгийн том Пикассогийн үзэсгэлэн гэнэ.
Дашрамд дурдахад, Пикассо нь 20 дугаар зууны аугаа уран бүтээлчдийн нэг бөгөөд кубизмийн урсгалыг үндэслэгч. 90 настайд нь Парисийн Луврийн музейд уран бүтээлийн үзэсгэлэн нь гарч, амьд сэрүүндээ тус музейд үзэсгэлэнгээ гаргасан анхны уран бүтээлч болж байжээ.
Эх сурвалж: CCTV