Менингококкт халдварын чиглээр сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Менингококкт халдварын чиглээр сургалт боллоо

Менингококкт халдварын чиглээр сургалт боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын хамтарсан А/30,А/13 дугаар тушаалын дагуу НЭМГ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг “Менингококкт халдварын үеийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, өрх, тосгоны эрүүл мэндийн төв, хүүхдийн байгууллагын 430 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.

Энэхүү сургалтыг хамрагдсанаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн амьсгалын замын цочмог халдвар болон Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх, оношилгоо, ялган оношилгоо, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх, голомтын хариу арга хэмжээ авах чадвар нэмэгдэж байгаа юм.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж