Биткойноос 10 дахин хурдан ТОС койн хэрэглээнд нэвтэрнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Биткойноос 10 дахин хурдан ТОС койн хэрэглээнд нэвтэрнэ

Биткойноос 10 дахин хурдан ТОС койн хэрэглээнд нэвтэрнэ

Дэлхий нийт блокчайнд суурилсан цахим мөнгөөр дамжуулан хэрэглэгчдэд бүтээгдэхүүн худалдан авах, солилцох боломжийг бий болгон тус технологийг хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэвтрүүлэхийг зорьж байгаа.

Блокчайнд суурилсан анхны төлбөрийн хэрэгсэл болох биткойны талаар олон нийт мэдээлэлтэй болсон. Гэвч биткойн нь хэт удаан, нэг цагийн дараа гүйлгээ хийдэг зэрэг дутагдалтай аж. Үүнийг сайжруулсан ТОС койн хэмээх төлбөрийн хэрэгсэл нэвтрэх гэж байна.

Цахим мөнгө, блокчайн технологи хөгжүүлэгч бизнесменүүдийн уулзалт өнөөдөр /2018.03.20/ болж байна. Уулзалтаар Япон улсаас гаргаж буй ТОС койн хэмээх шинэ төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулах техникийн семинар болсон юм.

ТОС койны блок үүсгэх хугацаа болон шилжүүлгийн хурд нь биткойноос 10 дахин хурдан. Өөрөөр хэлбэл, ТОС нь цаг тухайд нь өгөгдлийг түргэн шуурхай боловсруулахыг шаарддаг төлбөрийн системд зориулан хөгжүүлсэн койн юм. Эдгээр койнууд PoW олборлолтын хэлбэрийг ашигладаг. Нийт 6 тэрбум ТОС койн олборлох боломжтой ба энэ нь биткойноос (21 сая) тооны хувьд илүү гэсэн үг юм.

ТОС койныг хэрхэн олборлох, ямар технологи ашиглах, ямар дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой зэргийг гуравдугаар сарын 26-нд Конконгод зарлах гэнэ.  

Уулзалтаар Япон, Орос, Хятад, Монгол, БНСУ зэрэг таван улс нэгдэн “Азийн орнуудын цахим мөнгө, холбоо” байгуулж ерөнхийлөгчөөр нь Кёкүшюзан Д.Батбаярыг сонголоо.  

Тэрбээр “Таван улсаас бүрдсэн цахим мөнгөний холбоо өнөөдөр байгуулагдлаа. Хятад, Солонгос, Японд хуралдаж байсан ч ерөнхийлөгчөө сонгож амжаагүй байсан. Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсоноор миний хариуцлага нэмэгдэж байна. Монголд өнөөдөр хэчнээн бизнесмэн блокчайнд оролцож байгаа тоо одоогоор тодорхой бус байна. Холбоо байгуулснаар энэ бүхэн тодорхой болж, эрсдэлээс өөрийгөө хамгаалж, зөвлөлдсөнөөр Монголчууд цахим мөнгөний хөгжлөөс хоцрохгүй байх боломжтой. Мөн цахим мөнгийг дагаад үйлдвэрлэл явагдана. Миний хувьд ТОС койны нэрийг өгөхөд санал оруулсан. Хөөсрөлтэй энэ үед шар тос гэдэг үгийн тосыг оруулахыг зөвлөсөн” гэсэн юм.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж