Тамсагийн талбайгаас газрын тос олборлож байгаа “Петро чайна дачин тамсаг” компани монгол иргэдээр хар бор ажлаа хийлгэж, хамгийн бага хөлс өгдөг тухай гомдол тасрахгүй байна.
Гадаадын хөрөнгө оруулалттай компани тэр дундаа уул уурхайн салбарт ажилладаг монгол иргэдийн цалинг тус компанийн монгол ажилчдынхтай харьцуулахад бага байдаг аж.
Мөн Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь газрын тосны чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж төгсгөдөг ч тус компанид ажилд орж чаддаггүй аж.
Иргэд болон аймгийн төр захиргааны байгууллагаас тус компанид хандан ажлын байраа нээлттэй зарлаж, монгол иргэдийг ажилд авах хүсэлтийг гаргасаар ирсэн ч биелэгдэхгүй явсаар өнөөдрийг хүргэжээ.
“Петро чайна дачин тамсаг” компанийг “Оюутолгой”-той харьцуулбал газар тэнгэр шиг зөрүү харагдах гэнэ. Жишээ татвал, “Петро чайна дачин тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч компани нь гол төлөв Хятадын хөрөнгө оруулалттай компани байдаг бол “Оюутолгой”-н туслан гүйцэтгэгчээр Монгол компаниуд голлон ажилладаг. Нийтдээ 600 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажилладгаас 500 гаруй нь үндэсний туслан гүйцэтгэгчид аж. Ажлын хувцас, хоол хүнснээс эхлээд олон ажлыг нь Монголын үндэсний компаниуд нугалалцдаг. Энэ нь монгол хүн ажилтай, орлоготой байх үндэс болдог. Үүний зэрэгцээ тус компанийн нийт ажиллах хүчний 93 хувийг Монгол иргэд эзэлдэг байна.
Харин “Петро чайна дачин тамсаг” компанид монгол хүн хог цэвэрлэх, манаач хийхээс хэтэрдэггүй.
Дорнод аймгийн Хөдөлмөр эрхлэх хэлтэстэй холбогдож бид энэ талаар тодруулахад холбогдох албаны хүн дараах хариулт өглөө. Тэрбээр “Орон нутгийн иргэдээс газрын тос олборлож байгаа Матад, Халх гол сумын иргэдийг ажлын байраар бага хангадаг гэдэг санал хүсэлт нэлээд ирдэг. Аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, төгссөн хүүхдүүдийг ажилд сонгодоггүй гэдэг гомдол ч ирдэг. Энэ дагуу бид шаардлага тавьсаар ирсэн.
“Петро чайна дачин тамсаг” компанийн монгол ажилчдын цалинг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулалттай компанийн монгол ажилчдын цалинтай харьцуулахад хамаагүй бага” гэсэн хариулт өглөө.
Үүнээс гадна монгол ажилчдыг шаардлага хангахгүй орон байранд амьдруулдаг гэх гомдол ч ирдэг байна.
Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хугацаанд дээрх чиглэлээр шалгалт хийж, стандарт хангахгүй орчинд амьдруулж байгааг засах шаардлагатай” гэсэн шаардлага тавьж иржээ. Гэвч бас л биелэгдэлгүй өнөөг хүрчээ. Мөн монгол ажилчид ажлын цаг урт байгааг багасгах хүсэлт тавьж ирсэн ч шийдэгдээгүй аж.
Иймээс энэ асуудлыг зохицуулахаас эхлээд Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ “Петро чайна дачин тамсаг” компани биелүүлж чадаж байгаа юу гэдгийг Засгийн газрын төвшинд хянах шаардлагатай гэдгийг ч анхааруулах хэсэг байна.
Үүнээс гадна тус компани 1993 оноос хойш Монголд үйл ажиллагаа эрхэлж ирсэн ч гэрээнд заасны дагуу авто замаа барьж, тээвэрлэлт хийлгүй өнөөдрийг хүргэжээ. Авто зам бариагүйгээс байгаль орчин доройтсон. Өнгөрсөн жил тус компанийн тээвэрлэлтийг хэсэг хугацаанд зогсоосны хүчинд энэ онд 68 км авто замын ажлыг эхлүүлэхээр болсон юм байна.
Мөн хөндөх ёстой нэг сэдэв нь Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр байгуулахаа мэдэгдээд буй. Ингэхдээ Дорнод Монголын тал Матад сумаас Сайншанд хүртэл газрын тос дамжуулах хоолой барих төлөвлөгөө боловсруулсан. Гэтэл Тамсаг булагийн нефтийг Петро чайна дачин тамсаг” компани олборлодог. Хэрэв тус компани нефть боловсруулах үйлдвэрт түүхий нефтиэ өгөхгүй гэвэл хоосон хоолойг бөөн хөрөнгө заран барих эрсдэл ч үүсэх талтай.
Удахгүй Ерөнхий сайд Хятад улсад айлчилна. Энэ бүхнийг айлчлалаар хөндөж, нэг талд нь гаргахгүй бол Оюутолгойгоос ч муу нөхцөлтэй гэрээг “Петро чайна дачин тамсаг” компанитай байгуулсан юм биш биз гэх хардлага дагуулж буйг эргэн нэг сануулъя.
Г.ХОРОЛ
Зочин 2018-03-20 66.181.160.84
Уе уеийн бух эрх мэдэлтэнууд очлоо. шалгаллаа гэдэг ур дунгуй улгэрээ дуусгах хэрэгтэй.-Урөнхий сайд аа. Нийтлэлд бичсэн УЙЛДВЭРТ туухий бутээгдэхуун нийлуулэх тал дээр Монголын эрх ашигт ашигтай заалт нэмж оруулна биз.
Matad 2018-03-20 27.123.214.115
Ene bol aguu ih doromjlol
Zochin 2018-03-20 27.123.214.115
Yer ni ene bol ih nuhatstai hangah asuudal shvv matad sum menengiin shan tal ustaj vgvi bolj bna nohon sergeelt gdg yum bhgvi 20 garui jil uhlaa tus sumand nemegdsen yum bhgvi harin ch irged ni yaduurch dordoj bna vvnd shat shatnii zasag darga nar bolon oron nutgaas songogdson toriin tvsheed hahuuli ideed suuj bdag yu ch dugarahgvi malnuud
зочин 2018-03-20 66.181.179.251
Шалгалт оруул их но байгаа удаа дараа шалгалтаар очиж байсан албан тушаалтангуудыг шалга эмэгтэйчүүд нь хэдэн өрөө хаус булга минж алт мөнгөнд умбасан эрчүүд нь ил далд амрагууддаа гадаад дотоодод явуулсан суурьшсан их юм гарна гэдэгт итгэлтэй байна харин нөгөө дорнын тал маань там болоод ургамлын бүтэц нь өөрчлөгдөөд шороо нь хамрын тамхинаас ч нунтаг болсон гарсан тос нь манайд ашиг багатай гэх мэтчилэн малчин ардууд минь дураараа нүүх газаргүй иймэрхүү л дүр зураг бодит амьдрал дээр байгаа нь үнэн биз дээ шудрага байлдаа.
Lavlaa 2018-03-20 66.181.177.119
Dornodiin taliig "МОНГОЛЫН ҮҮЦ" gej nerlekh ni bii Kharin bodit baidal deer "ZOCHINII ZOOG" bolood baigaa yum bish biz
Хохирогч 2018-03-20 64.119.20.118
Хохь чинь П. Очирбат ерөнхийлөгчдөө гомд
Zochin 2018-03-20 27.123.214.114
Hytadiin tomchuultai sain yarisan ni deer baihaa. Er ni hytadaas tsaashdaa zeel awahgui baisan ni deer gej boloj baina Хятадаас зээл авч болохгүй гэсэн хууль mongold heregtei baina
Zochin 2018-03-20 27.123.214.114
Hytadiin tomchuultai sain yarisan ni deer baihaa. Er ni hytadaas tsaashdaa zeel awahgui baisan ni deer gej boloj baina Хятадаас зээл авч болохгүй гэсэн хууль mongold heregtei baina
Paвcaл 2018-03-20 174.216.29.110
Ер нь xятадуудөас нь илүү ийм эрх мэдэл өгч хаацайлсан арчаагүй монгол төрийн ажилтнаас нь эхлэх хэрэгтэй.
Зочин 2018-03-20 27.123.212.138
ПЕТРО ЧАЙНА ДАЧИНТАЙ ХИЙСЭН ГЭРЭЭГ УХВАЛ МӨНЧ ИХ ЮМ ГАРНА ДАА !!!
Зочин 2018-03-20 103.229.123.171
Dornod aimagt Tamsagiin ord gazar Toson uulin ord gazar gej 2 ord baidag yum
zochin 2018-03-20 66.181.160.73
Mongol ajilchid hurtel avahdaa ar uvriin haalga heregluulj avah ymdaa. arai heterhii uuniig bas l anhaaraldaa avaa gurvalsan gereendee esvel bur zogsooh zarlig gargah heregtei. Gurvalsan gereend manaih uurt ashigtai geree hiih heregtei 70:30, esvel 65:35 gd l
Зочин 2018-03-20 202.21.106.139
Хятад компаниудыг Монголоос хөөж гаргая.Нефтьтэй нефтьгүй болоод л ирсэн юм.
Зочин 2018-03-20 66.181.185.199
Заримдаа монгол хүн болж төрсөндөө гутрах юм даа!
дорнод 2018-03-20 202.21.106.152
Дорнод аймаг хятадад эзлэгдсэн байна лээ ..харамсалтай харагдаж байна лээ энэ дээгүүрхүүд юу хийж байдаг юм бүү мэддээ.
ББ 2018-03-20 203.91.117.8
Авилга нь яригдаад эхлэхээр Оюу-Толгойг сайн гэж харуулах гэж энийг бичсэн бол жаахан онцгүй юм даа. Тэрнээс биш ч бодох л асуудал шүү.
Зочин 2018-03-20 202.21.106.149
Тамсагбулагийн нефть бас Хятадын мэдэлд орчихсон юм уу.
zochin 2018-03-20 49.0.152.66
odoo l medejugan mu ochirbst eronhiilogch deelee myalaadag ternees hoish shuu de
Зочин 2018-03-20 122.201.31.103
Нефтийн үйлдвэр орд нь стратегийн ач холбогдолтой гол орд ш дээ. Хэн эд нарт зарчихсан юм бэ. Буцааж авъя. Их өрийг [Хориотой Үг] луйварчдаар төлүүлээд урд хилээ хугацаа заахгүйгээр хаая.
Зочин 2018-03-20 202.9.43.226
Н. Алтансүх Ерөнхий сайд байхдаа" Петро Чайна Дачин Тамсаг" компанид очсон ч гадаа жагсаад хүлээж байгаа Монгол ажилчдаа үл тоомсорлон уулзалгүй, баахан дайлуулж цайлуулж байгаад согтуу гараад явсан гэж ярьдаг юм байна лэ Төрийн өндөрлөг нь ингэж хандаж байхад гадны хүмүүс бидэнд нохой шиг хандах нь аргагүй биз дэ
Zochin 2018-03-20 31.35.91.181
Altansuh gej erenhii said bgaagui er ni bol hytadiin kampaniig manaihan yachij chadadgui darga nar maani avilgal avchihdag bolohoor
Зочин 2018-03-20 46.101.126.79
Үнэн2 тэр байгууллагыг шалгах ёстой төрийн албаны дарга байцаагч ажилтнууд ч бас араас нь мөлхөцгөөдөг ккк. бас бүгд албан тушаалаа ашиглан хүн ажилд оруулсан байдаг юм байна лээ дээ.
Зочин 2018-03-20 202.9.43.226
Монгол хүмүүсийг доромжилсон компани даа. Нөхөн сэргээлт хийдэггүйгээс жил ирэх тусам байгаль орчин доройтож, өнгөрсөн жил ган болсон. Газар дээр нь очоод үзэхэд Хятад Улсад очсон юм шиг санагддаг. Монгол ажилчдын эрх ашгийг хамгаалсан зүйл байдаггүй. Тээврийн хэдэн Монгол компанийн тогыг байнга тасдаж өвлийн цаг хэцүү нөхцөлтэй өвөлждөг. Хайран Монгол улсын маань баялагыг 24 цаг гадагш нь тээвэрлэж байна да
mgl 2018-03-20 43.228.129.77
ene balai kompaniig hen haatsailaad udii hurtel yavuulaad baina aa? ter nuhuriig olj tsaazaar av. daraa ni huuli bieluuldeg bolgo.
Зочин 2018-03-20 86.187.161.82
Та нарын хайртай Нямдорж шүү дээ
Зочин 2018-03-20 27.123.212.138
ХХБАНК , ЭЛБЭНХДОРЖ ДУУГУЙ БАЙ !!! ХАР ХУЖААНУУД !!!
mongol 2018-03-20 49.0.219.202
Гэрээг шалгах хэрэгтэй.
Shuud hoo 2018-03-20 202.179.27.222
Odoo ene novshiin shulaach,deeremchin kompaniig eh oronoosoo hooj gargah heregtei,esvel haritsan ashigtai hoeuulaa hojno gedeg SI-giin loozongiin daguu yavah heregtei.Ugui gevel uil ajilgaag ni mash zorigtoi zogsooh tsag ni bolson. Iim um sonsoh tusam mongol hun mash ih stressteh umdaa erhem uhaant mergen erh bargchid minee.
бодлын хулгайч 2018-03-20 43.228.129.65
арчаагүй түшмэдүүдээс болоод эх орондоо боол мэт амьдрах нь хэнд хэрэгтэй юм бэ. эх орноо харийнхнаас чөлөөлцгөөе. тамсаг, багануурын асуудлыг эргэн харж эх орныхоо төлөө юм хийх зоригтой хүн байна уу. сэрцгээ монголчуудаа