Монголын шилдэг 500 оюутныг ажлын байранд урьж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Монголын шилдэг 500 оюутныг ажлын байранд урьж байна

Монголын шилдэг 500 оюутныг ажлын байранд урьж байна

“Гүрэн” дээд сургуулийн санаачилгаар Монгол анх удаа “ASIA FINANCE 2018” арга хэмжээ 2018 оны 03 дугаар сарын 24-ны Бямба гарагт Blue Sky Hotel-д зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү арга хэмжээний зорилго нь Монголын шилдэг 500 оюутан, залуусыг Азийн банк, санхүүгийн байгууллагад ажиллах боломжийн талаар хуваалцаж, оролцогчдод ажилд орох анкетыг олон улсын хэмжээнд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгөхөөр Хонгконг, Сингапурт хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Andrews Partnership байгууллагын захирал хатагтай Katrina Andrews тун хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө бүхийн сургалт явуулах юм байна.

Мөн дэлхийн хэмжээний банкер болоход манай оюутан залуус ямар сургалтын хөтөлбөрөөр өөрсдийгөө бэлтгэх, санхүүгийн болон менежментийн Англи хэл сурах ач холбогдол, санхүүгийн шинжилгээ болон бусдыг удирдах менежментийн ухааны олон улсын хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийгдэх ажээ.

Тус арга хэмжээнд урилгаар гадаадын нэр хүндтэй компаниудад ажилладаг Монголын шилдэг залуучуудын төлөөллүүд хүрэлцэн ирж илтгэл тавьж байгаагаараа онцлог юм.

2018 оны 03 дугаар сарын 24-ны Бямба гарагийн 10:00 цагт эхлэх энэхүү арга хэмжээнд эхэлж бүртгүүлсэн оролцогчдод 1’000’000 төгрөгийн үнэтэй санхүүгийн сургалтын эрх болон 3500 ам.долларын үнэтэй Харвардын менежментийн хөтөлбөрийн эрхийг зохион байгуулагчдын зүгээс нэг, нэг хүнд олгож байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж