Бэлхээс Сэлх явах авто замыг түр хугацаагаар хязгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Бэлхээс Сэлх явах авто замыг түр хугацаагаар хязгаарлажээ

Бэлхээс Сэлх явах авто замыг түр хугацаагаар хязгаарлажээ

 Хаврын улирал эхэлж агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлан зарим газарт шар усны үер болох эрсдэлтэй байна. Тухайлбал өчигдөр /2018.03.19/  Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг Бэлхээс Сэлх явах замд  шар усны үер болж үүний улмаас замын зорчих хэсэгт эвдрэл  үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байсан.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн замын цагдаагийн алба, онцгой байдлын алба болон бусад холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажилласан бөгөөд тээврийн хэрэгсэл зорчих замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байгаа. Хязгаарлалт үргэлжилж байгаа аж. Үерийн ус татарсны дараа зам засварын ажил хийж, хөдөлгөөнийг эргэн сэргээх юм байна.

 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж