Монгол-Хятадын сэтгүүлчдийн IX форум Өмнөговь аймагт болно

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Монгол-Хятадын сэтгүүлчдийн IX форум Өмнөговь аймагт болно

Монгол-Хятадын сэтгүүлчдийн IX форум Өмнөговь аймагт болно

Монгол, Хятадын сэтгүүлчдийн IX форум энэ онд Монгол Улсад зохион байгуулагдана. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын 2013 онд Бээжин хотноо байгуулсан гэрээнд ‘Талууд Монгол, Хятадын форумыг жил бүр ээлжлэн зохион байгуулна” гэж заасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 2015 онд Улаанбаатарт гарын үсэг зурсан тунхаглалд хоёр улсын хэвлэл мэдээллийн харилцан солилцоог улам идэвхжүүлэх, зөвлөлдөх уулзалт, форум зэрэг хамтын ажиллагааг тогтмол зохион байгуулна гэж заасны дагуу Монгол, Хятадын сэтгүүлчдийн форумыг хоёр тал ээлжлэн зохион байгуулсаар ирсэн юм.

Энэ онд Монголд зохион байгуулагдах Монгол-Хятадын сэтгүүлчдийн IX форумыг Өмнөговь аймагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн /МСНЭ/ ерөнхийлөгч Х.Мандахбаяр энэ гуравдугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймагт ажиллаж, тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

‘Монгол-Хятадын сэтгүүлчдийн форум хоёр орны эдийн хамтын ажиллагаа, улс орны хөгжил дэвшил, соёлыг сурталчлах томоохон арга хэмжээ болдог. Форумын арга хэмжээнд Монгол Хятадын сэтгүүлчдээс гадна олон улсын мэдээллийн томоохон агентлагуудын сэтгүүлчид ирж, арга хэмжээг сурталчилдаг. Тиймээс энэ форум Өмнөговь аймагт төдийгүй Монгол Улсад өрнөж байгаа бүтээн байгуулалт, уул уурхайн салбар дахь хөгжил дэвшил, ард түмний амьдралыг олон улсын хэмжээнд сурталчлах томоохон боломжийг бидэнд олгоно” хэмээн МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр онцоллоо.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч А.Батбаяр болон МСНЭ-ийн ажлын албаныхан энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажилласан юм.

Энэ үеэр Өмнөговь аймаг дахь МСНЭ-ийн салбар зөвлөлийнхөнтэй уулзаж, 2018 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулан, эвлэлийн шинэ бүтэц зохион байгуулалт, бодлого, ажлын албаны тухай танилцуулж, хөдөө орон нутагт хийх ажлынхаа талаар мэдээлэл хүргэж, чиглэл өгч, санал бодлоо солилцлоо. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Өмнөговь аймаг дахь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн салбар зөвлөлийн байрны асуудлыг шийдвэрлэж, компьютер, тоног төхөөрөмж гардуулж өгсөн юм.

Өнөөдөр тус аймгийн хэмжээнд гурван телевиз, хоёр сонин, нэг стиудэд 40 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд үйл ажиллагаа явуулж байна.

Өмнөговь аймгийн анхны сонин болон “Говийн мэдээ” 1945 онд хэвлэгдэн гарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж