Жил бүрийн хавар болдог хурдан морины “Дүнжингарав” уралдаан энэ жил зохион байгуулалт муутай болсноос гадна уяачдын ёс зүйг харуулсан наадам боллоо. Уралдааныг будлиантуулах уяачид олширсон нь цаашид дүгнэлт хийж, хариуцлага тооцох асуудал яригдсан нь Говьсүмбэр аймгийн Баянтал суманд гарсан уралдаан илт харуулав.
Эрлийз, монгол адуу холилдож уралдсан, харанхуй болж байхад соёолон насанд уралдах хүлгүүдийг гарааны зурхай руу хөдөлгөсөн зэрэг ноцтой үйл явдал энэ наадмаас харагдсан.
Өнгөрөгч ням гаригт (2018.03.18) болсон уралдааны үеэр соёолонгийн уралдааныг маргааш болтол хойшлуулахыг Морин спортын уяачдын холбоо, зохион байгуулах хороонд Гэр бүл хүүхэд, хөгжлийн төв болон комиссын хэдэн гишүүд тавьж байсан ч татгалзжээ. Энэхүү үл ойлголцлын үүднээс уралдаан оройн 22.00 цаг хүртэл болж, түүнээс бол уралдаанч хүүхдүүд мориноосоо унан бэртсэн юм.
Азарга, их нас, соёолон болон эрлийз дээд насны уралдааны бүрэн дүнг зохион байгуулагчид олон нийтэд хүргээгүй байна. Одоогоор зөвхөн зөвхөн азарганы эхний тавд хурдалсан мэдээллийг хүргэе.
АЗАРГА:
- Төв аймгийн Баян сумын харьяат уяач Б.Нямжавын хээр
- Төв аймгийн Баян сумын харьяат УИХ-ын дарга, ММСУХ-ны ерөнхийлөгч, тод манлай уяач М.Энхболдын хүү, улсын алдарт уяач Анарын бор
- Төв аймгийн Баян сумын харьяат уяач Б.Нямжавын буурал
- Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат уяач Ц.Гантулгын хээр
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат уяач Г.Мөнхсайханы зээрд тус тус хурдалсан байна.
Говьсүмбэр аймгийн Баянтал суманд хурдан морины ‘Дүнжингарав’ уралдаан болохтой зэрэгцэн Сүхбаатар аймгийн Баруун-Уртад ‘Жавхлант шарга’ аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд насны уралдаан ч болжээ. Мэдээллийг эргэн хүргэнэ.
Зочин 2018-03-20 175.223.37.51
ЭНХБОЛДЫН ӨВӨӨ ЗҮҮН ХАРААГИЙН ХАМГИЙН ОЛОН ИЛЖИГТЭЙ ЛУУХААН БАЙСАН ГЭДЭГ АРГАГҮЙ УДАМ ДАМЖСАН МАЛЧ ХҮМҮҮС ШИГ БАЙГАА ЮМ
Зочин 2018-03-20 66.181.160.17
malnuud malaa uralduulaal
ичиг ичиг ичиг 2018-03-20 103.229.121.214
Алдарт уяач Э.Анарын хууль бусаар авсан Алдарт уяач цолыг хураах хэрэгтэй, цолны найр хийж хууль бусаар уралдаан явуулж Монголын балчир хүүхдийн амь насаар зугаацан байдаг эд нар Монгол хүн мөн үү? Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж мөндөө мөн, дараагийн удаа өөрсдийн хүүхдээр нь хурдан морь унуулах хэрэгтэй.
erka 2018-03-20 202.70.33.242
Ядаж байхад үхрийн тугалд цол өгүүлэх гэж завааруулсан гарууд байна даа.
Зочин 2018-03-20 202.179.8.186
Манай суманд ийм хүн амьдарч байгаагүй, төрөө ч үгүй, УБ хотод л төрсөн байх. Аав нь бол төрсөн гэдэг байх.
Зочин 2018-03-20 203.91.115.38
төв аймгийн баян сум миеэээгийн нутаг шүү дээ. олон зүйл хэлэхээ болъёдоо
mgl 2018-03-20 43.228.129.77
mongol humuus mun uu ed nar? enkhbold hariugaa hurtene dee.
зочин 2018-03-20 202.55.191.130
Ийм мэдээллийг нийтэлж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчихийг өөгшүүлж зөрчигчдийн магтан дуулж байна гэж ойлгож болохуу? юу гэж бодож байна таминь эээ
Батаа 2018-03-20 203.91.115.44
Айргийн 5 д багтсан морь унасан хүүхдийн нэр насыг нийтэлж өгнө үү.
Зочин 2018-03-20 202.179.26.14
Мөнгөө яаж зарлагдахаа мэдэхээ болисон хэдэн баячуудын зугааг гаргахын тулд морь, хүүхдүүдийг зовоож байгаа юм даа