"Дүнжингарав": Азарганы уралдаанд Б.Нямжавын хээр түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Морин уралдаан: "Дүнжингарав-2018"

"Дүнжингарав": Азарганы уралдаанд Б.Нямжавын хээр түрүүлжээ

"Дүнжингарав": Азарганы уралдаанд  Б.Нямжавын хээр түрүүлжээ

Жил бүрийн хавар болдог хурдан морины “Дүнжингарав” уралдаан энэ жил зохион байгуулалт муутай болсноос гадна уяачдын ёс зүйг харуулсан наадам боллоо. Уралдааныг будлиантуулах уяачид олширсон нь цаашид дүгнэлт хийж, хариуцлага тооцох асуудал яригдсан нь Говьсүмбэр аймгийн Баянтал суманд гарсан уралдаан илт харуулав.

Эрлийз, монгол адуу холилдож уралдсан, харанхуй болж байхад соёолон насанд уралдах хүлгүүдийг гарааны зурхай руу хөдөлгөсөн зэрэг ноцтой үйл явдал энэ наадмаас харагдсан.  

Өнгөрөгч ням гаригт (2018.03.18) болсон уралдааны үеэр соёолонгийн уралдааныг маргааш болтол хойшлуулахыг Морин спортын уяачдын холбоо, зохион байгуулах хороонд Гэр бүл хүүхэд, хөгжлийн төв болон комиссын хэдэн гишүүд тавьж байсан ч татгалзжээ. Энэхүү үл ойлголцлын үүднээс уралдаан оройн 22.00 цаг хүртэл болж, түүнээс бол уралдаанч хүүхдүүд мориноосоо унан бэртсэн юм.

Азарга, их нас, соёолон болон эрлийз дээд насны уралдааны бүрэн дүнг зохион байгуулагчид олон нийтэд хүргээгүй байна. Одоогоор зөвхөн зөвхөн азарганы эхний тавд хурдалсан мэдээллийг хүргэе.

АЗАРГА:

  1. Төв аймгийн Баян сумын харьяат уяач Б.Нямжавын хээр
  2. Төв аймгийн Баян сумын харьяат УИХ-ын дарга, ММСУХ-ны ерөнхийлөгч, тод манлай уяач М.Энхболдын хүү, улсын алдарт уяач Анарын бор
  3. Төв аймгийн Баян сумын харьяат уяач Б.Нямжавын буурал
  4. Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат уяач Ц.Гантулгын хээр
  5. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат уяач Г.Мөнхсайханы зээрд тус тус хурдалсан байна. 

Говьсүмбэр аймгийн Баянтал суманд хурдан морины ‘Дүнжингарав’ уралдаан болохтой зэрэгцэн Сүхбаатар аймгийн Баруун-Уртад ‘Жавхлант шарга’ аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд насны уралдаан ч болжээ. Мэдээллийг эргэн хүргэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж