Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан гуравдугаар сарын 19-ний өдөр БНСУ-ын Үндэсний шүүхийн шинжилгээний албаны захирал, доктор Чой Ёонг Шик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн харьяа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, БНСУ-ын Үндэсний Шүүхийн шинжилгээний алба хоорондын хамтын ажиллагааны чиглэл, шинээр хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцаж мөн БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй ДНК, Дижитал шүүх шинжилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар харилцан санал солилцлоо.
Эх сурвалж: ХЗДХЯ