АН-аас С.Баярцогтыг хөөх шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

АН-аас С.Баярцогтыг хөөх шийдвэр гаргалаа

АН-аас С.Баярцогтыг хөөх шийдвэр гаргалаа

Ардчилсан намын Үндэсний дүрмийн хорооны өнөөдрийн /2018.03.20/ хуралдаанаар С.Баярцогтод хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцээд хөөх шийдвэр гаргажээ.

Үүний өмнө Улс төрийн зөвлөл нь эл асуудлыг хэлэлцээд С.Баярцогт гишүүнийг намаас хөөх ёстой гэсэн шийдвэр гаргасан байсан юм.

Швейцарийн дээд шүүх ‘Рио тинто’ компанийн Оюутолгой төсөлтэй холбоотой гомдлыг хэлэлцээд Сангийн сайд асан С.Баярцогтын харилцаж байсан Швейцарийн банкин дахь дансны үлдэгдэл болох 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан юм. Түүнийг Сангийн сайдаар ажиллаж байхдаа Швейцарь дахь дээрх дансаар дамжуулан 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан гэж үзсэн билээ.

Ш.ЧИМЭГ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж