Т.Вольфф “энэ жил цомын төлөө 3 баг өрсөлдөнө”

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Т.Вольфф “энэ жил цомын төлөө 3 баг өрсөлдөнө”

Т.Вольфф “энэ жил цомын төлөө 3 баг өрсөлдөнө”

Хурд хүчний гайхамшиг болсон авто спортын формула-1 уралдааны 2018 оны ДАШТ ирэх баасан гаригт эхэлнэ. ДАШТ-ний өмнө Германы “Мерседес” багийн гүйцэтгэх захирал Т.Вольфф “энэ жилийн аваргын төлөөх өрсөлдөөн Мерседес, Феррари болон Ред Булл багуудын хооронд болно” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр “манай машин тестээр сайн харагдаж байгаа. Гэсэн хэдий ч шинэ машин маань сайн гэсэн дүгнэлтэнд хүрэхээс болгоомжлох хэрэгтэй. Бүтэн улирлын турш машины эд ангиуд бүрэн гүйцэд ажиллуулна гэдэг амаргүй. Гэхдээ бид шинэ улирлыг эрч хүчтэй эхлүүлнэ” гэжээ. 

“Мерседес” баг 2014 онд хосолсон турбо хөдөлгүүр бүхий моторыг танилцуулсан. Түүнээс хойш 4 улирал дарааллан “Мерседес” багаас формула-1 уралдааны зохион бүтээгчдийн цом болон дэлхийн аварга нисгэгч тодроод байгаа билээ. Формула-1 уралдааны түүхэнд Италийн “Феррари” баг 2000-2004 он хүртэл 5 улирал дараалж дэлхийн аваргын зохион бүтээгчийн болон нисгэгчийн цомыг хоюуланг нь хүртэж байсан. Хэрвээ “Мерседес” баг энэ жил зохион бүтээгчдийн цомыг хүртэж, энэ багаас дэлхийн аварга нисгэгч тодорвол “Феррари” багийн амжилтыг давтана. Гэхдээ энэ амаргүй байх болов уу?

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж