АН С.Баярцогтыг хөөх эсэх асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

АН С.Баярцогтыг хөөх эсэх асуудлыг хэлэлцэж байна

АН С.Баярцогтыг хөөх эсэх асуудлыг хэлэлцэж байна

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл дөнгөж сая хуралдаж, УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг Үндэсний дүрмийн хорооны хуралдаанаар хэлэлцэж, намаас хөөх эсэх асуудлыг эцэслэх юм байна.

Улс төрийн зөвлөлөөс С.Баярцогтод хариуцлага тооцож, намаас хөөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. 

Швейцарийн дээд шүүх Рио Тинто корпорацид Оюутолгой төслийг Монголын талаас хариуцаж ажилласан Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд Швейцарийн банкин дахь дансны үлдэгдэл болох 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан юм. Түүнийг авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр буруутгаад байгаа юм. С.Баярцогт нь 2008 онд Сангийн сайдаар томилогдсоныхоо дараа дээрх дансаар дамжуулан 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан гэж үзсэн билээ. 

Ш.ЧИМЭГ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж