Жолоочгүй машин хүн дайрчээ | News.MN

Жолоочгүй машин хүн дайрчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Жолоочгүй машин хүн дайрчээ

Жолоочгүй машин хүн дайрчээ

АНУ-ын Аризона мужид жолоочгүй, компьютерийн удирдлагатай машин хүн дайрч, алснаас болж Uber компани жолоочгүй машины туршилтаа зогсоолоо.

Хохирогч 49 настай Элэйн Херзберг машин ирэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч явжээ. Түүнийг ослын дараа эмнэлэгт хүргэсэн боловч хүнд гэмтлийн улмаас нас барсан байна.

Аризона мужийн Темпе хотын цагдаагийн газар энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа гэнэ.

Uber компани энэ харамсалтай явдлын дараа мэдэгдэл гаргаж, Питсбург, Сан Франциско, Торонто дахь жолоочгүй автомашины туршилтуудаа бүгдийг нь зогсоохоор болсноо мэдэгджээ.

 Uber компани хохирогчийн ар гэрийнхнээс уучлал гуйж, хэргийн мөрдөн байцаалтад хамтарч ажиллахаа мэдэгджээ.

Жолоочгүй, алсын удирдлагатай машины хэрэглээ нэмэгдэх тусам авто зам дээрх осол төдийчинээ нэмэгдэж болзошгүйг шинжээчид анхааруулж байгаа юм.

Uber компанийн жолоочгүй машинтай холбоотой жижиг ослууд өмнө нь байнга гарч байжээ.

Сан Франциско хотод Uber компанийн жолоочгүй машин улаан гэрлээр гарсны дараа Калифорни мужийн авто тээврийн газар тус компанийн жолоочгүй машинуудыг хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байна.

Эх сурвалж: Reuters

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-20

Жолоочгүй машинд тэнэг оркууд л сууна.

Avatar

Зочин 2018-03-20 112.72.11.104

Udahgui saijirna da togs bolno. Shine zuil ehendee iim yum bailgui yahav. Shinjkeh uhaan tehnologi hogjihod baga zergiin zolios gardag yum shig bgaan

Avatar

Хиймэл оюун ухаан 2018-03-20 202.21.106.170

Хиймэл оюун ухаант жолооч анхныхаа аллагыг үйлджээ гэж.

Avatar

Тийм бна 2018-03-20 103.229.120.208

Удахгуй оптоор нь устгана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж