Жолоочгүй машин хүн дайрчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Жолоочгүй машин хүн дайрчээ

Жолоочгүй машин хүн дайрчээ

АНУ-ын Аризона мужид жолоочгүй, компьютерийн удирдлагатай машин хүн дайрч, алснаас болж Uber компани жолоочгүй машины туршилтаа зогсоолоо.

Хохирогч 49 настай Элэйн Херзберг машин ирэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч явжээ. Түүнийг ослын дараа эмнэлэгт хүргэсэн боловч хүнд гэмтлийн улмаас нас барсан байна.

Аризона мужийн Темпе хотын цагдаагийн газар энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа гэнэ.

Uber компани энэ харамсалтай явдлын дараа мэдэгдэл гаргаж, Питсбург, Сан Франциско, Торонто дахь жолоочгүй автомашины туршилтуудаа бүгдийг нь зогсоохоор болсноо мэдэгджээ.

 Uber компани хохирогчийн ар гэрийнхнээс уучлал гуйж, хэргийн мөрдөн байцаалтад хамтарч ажиллахаа мэдэгджээ.

Жолоочгүй, алсын удирдлагатай машины хэрэглээ нэмэгдэх тусам авто зам дээрх осол төдийчинээ нэмэгдэж болзошгүйг шинжээчид анхааруулж байгаа юм.

Uber компанийн жолоочгүй машинтай холбоотой жижиг ослууд өмнө нь байнга гарч байжээ.

Сан Франциско хотод Uber компанийн жолоочгүй машин улаан гэрлээр гарсны дараа Калифорни мужийн авто тээврийн газар тус компанийн жолоочгүй машинуудыг хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байна.

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж