Колумбус Блю Жакетс багийн ялалтын цуврал 8 боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Колумбус Блю Жакетс багийн ялалтын цуврал 8 боллоо

Колумбус Блю Жакетс багийн ялалтын цуврал 8 боллоо

NHL буюу Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-ийн Колумбус Блю Жакетс багийн ялалтын цуврал 8 боллоо. Тэд өнөөдөр Бостон Брюинс багийн талбайд зочлон нэмэлт цагт К.Аткинсоны оруулсан гоолоор ялалт байгуулсан. Энэ ялалт нь Колумбус Блю Жакетс багийн энэ улиралд байгуулж буй хамгийн урт ялалтын цуврал болж байна. Тус тоглолтонд Колумбус Блю Жакетс багийн төвийн тоглогч Б.Женнер болон улирлын дундуур ирсэн шинэ цэрэг Т.Ванек нар тус бүр 1 гоол, 1 гоолын дамжуулалт өгсөн. Харин эцсийн мөчид багийн лидер К.Аткинсон нэмэлт цагийн 3 дахь минутанд хожлын гоол оруулсан.

Плэй-оффын эрхийн төлөө өрсөлдөж буй Колумбус Блю Жакетс баг Бостон Брюинс багийг хожиж улирлын 40 дэх ялалтаа байгуулсан юм. Ингэснээр Колумбус Блю Жакетс баг Дорнод бүсийн плэй-оффын бүс дэх байрлалаа хадгалж чадсан. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Нью-Йорк Рейнжерс байх юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж