АНУ-д Венесуэлийн криптовалютыг хэрэглэхийг хориглов | News.MN

АНУ-д Венесуэлийн криптовалютыг хэрэглэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

АНУ-д Венесуэлийн криптовалютыг хэрэглэхийг хориглов

АНУ-д Венесуэлийн криптовалютыг хэрэглэхийг хориглов

АНУ-ын Засаг захиргаа америкчуудад Венесуэлийн криптовалюттай холбоотой бүх үйл ажиллагаанд оролцохыг хоригложээ.

Өчигдөр АНУ-н Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн криптовалютын бүх гүйлгээ, арилжааг хууль бус хэмээн зарласны дараа дээрх шийдвэрийг гаргасан байна. Энэ хориг нь АНУ-ын иргэн, компаниудад хамаатай ажээ.

Венесуэл одоогоос нэг сарын өмнө Петро нэртэй цахим мөнгө зах зээлд нэвтрүүлж, криптовалютаас таван тэрбум ам.долларын хөрөнгө босгосноо зарласан.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн криптовалютыг АНУ-ын хоригоос зайлсхийх арга хэмээн нэрлэсэн юм.

АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн эсрэг эдийн засгийн олон хориг тавьсан боловч газрын тосны экспортод хориг тавиагүй байгаа билээ.

Венесуэлд биткойн, токен зэрэг цахим мөнгөнүүдийг инфляцын халуурлыг тогтоон барих зорилгоор өргөнөөр хэрэглэж байгаа ажээ. 

Эх сурвалж: AP

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж