Тэшүүрийн оюутны ДАШТ-д Монголын тамирчид оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Тэшүүрийн оюутны ДАШТ-д Монголын тамирчид оролцоно

Тэшүүрийн оюутны ДАШТ-д Монголын тамирчид оролцоно

Оюутны дэлхийн аваргын тэмцээн 2018 онд спортын 30 гаруй төрлөөр зохиогдох бөгөөд үүнээс Монголын тамирчид 10 спортын төрөлд оролцохоор бэлтгэж байна. Оюутан тамирчдын олон улсын тэмцээн тэшүүрийн ДАШТ-ээр эхлэх аж. Беларусь улсын Минск хотноо гуравдугаар сарын 20-25-нд болох дэлхийн оюутны аварга шалгаруулах IV удаагийн тэмцээнд 20 орны 100 гаруй тамирчид оролцох юм.

Монгол улсаас эрэгтэйчүүдээс спортын дэд мастер А.Хосбаяр, эмэгтэйчүүдээс ОУХМастер А.Зул нар оролцоно. 

Баг тамирчид Хандгайтад байрлах тэшүүрийн мөсөн талбайд тэмцээний өмнөх бэлтгэл сургалтаа базааж байна.

А.Хосбаярын хувьд энэ тэмцээн нь анхны олон улсын тэмцээн болж байгаа. Тэгвэл ОУХМ А.Зулын хувьд 2014 онд Казакстаны Алмата хотноо болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах II удаагийн тэмцээн, 2017 оны хоёрдугаар сард мөн Алмата хотод болсон Дэлхийн оюутны Өвлийн 28 дугаар Универсиад их наадамд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан, туршлагатай, ирээдүйтэй шилдэг оюутан тамирчин юм.

Эдгээр тамирчид нь 2022 онд Бээжин хотноо болох олимпийн наадамд оролцохоор бэлтгэлээ эртнээс хангаж байгааг Монголын оюутны спортын холбоо, Монголын тэшүүрийн холбооноос мэдээллээ.

Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнд Монголын тамирчид 2 дах удаагаа оролцох ба Монголын оюутны спортын холбооноос 1 албаны төлөөлөгч уг тэмцээн багийн тамирчдаа хариуцан оролцох болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж