З.Баттулга "Эв санаа нэгдлийн хөтөлбөр"-т хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

З.Баттулга "Эв санаа нэгдлийн хөтөлбөр"-т хамрагдлаа

З.Баттулга "Эв санаа нэгдлийн хөтөлбөр"-т хамрагдлаа

Монголын олон улсын өндөр зэрэглэлтэй дасгалжуулагчдыг бэлтгэх зорилгоор Монголын үндэсний олимпын хорооноос Олон улсын олимпийн хорооны эв санааны нэгдлийн сантай гэрээ байгуулан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос санал болгосны дагуу Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн туслах дасгалжуулагч З.Баттулга Унгар улсын Биеийн тамир, спортын их сургуульд энэ оны 03 дугаар сарын 19-нөөс 06 дугаар сарын 08-ныг хүртэл олон улсын хөлбөмбөгийн дасгалжуулагчийн дээд курсэд хамрагдах болов.

МХБХ-ны 2016, 2017 оны шилдэг дасгалжуулагч З.Баттулгад амжилт хүсье.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж