Х.Баттулга Владимир Путинд баяр хүргэж захидал илгээв | News.MN

Х.Баттулга Владимир Путинд баяр хүргэж захидал илгээв

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Х.Баттулга Владимир Путинд баяр хүргэж захидал илгээв

Х.Баттулга Владимир Путинд баяр хүргэж захидал илгээв

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэж захидал илгээв. Захидалдаа “ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонтой холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй “иппон” ялалт байгуулсан нь Оросын ард түмнээс Танд үзүүлж буй өндөр итгэл, мөн эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд Таны оруулсан үнэтэй хувь нэмрийн тод илэрхийлэл гэж үзэж байна.

Таныг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, юуны өмнө худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цоо шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна. Хоёр талын өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцох боломж удахгүй тохионо гэдэгт найдаж байна.

Хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг талуудын холбогдох байгууллагууд тохиролцож, ойрын хугацаанд байгуулахаар болсонд баяртай байна. Тус хэлэлцээрийг бэлэн болгоход Таны оруулсан хувь нэмрийг бид өндрөөр үнэлж байна.

Бидний найрамдалт харилцаа түүхийн олон шалгуурыг давсан билээ. Халх голын дайн, Аугаа эх орны дайны хүнд он жилүүд болон Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд хийсэн цэргийн хамтарсан ажиллагаа зэрэг нь сайн хөршийн харилцааны бат бэх суурь болсон.

Монгол, Оросын харилцаа болон стратегийн түншлэлийг найрамдалт ард түмнүүдийн сайн сайхан, бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлын төлөө Тантай цаашид ч урт хугацаанд ойр дотно хамтран ажиллана гэж найдаж байна. Энэхүү завшааныг ашиглан, Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.

Эх сурвалж: president.mn

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-20 202.179.26.14

Харин ч цаг үеэ олсон л байна ш дээ . Түрүүлж баяр хүргэж долигнох ёстой байсан юм уу . Бидний хэдэн монголчуудыг үргэлж доош нь хийж , доромжилж байдаг хүмүүс дээ . Ямарсайндаа ТВ ээр гарч байгаа кинон дээр нь чамайг болохгүй бол монгол руу явуулна шүү гэж хүүхдээ айлгаж байхав дээ Хэдэн зэрлэг адгуус шиг юм нууд бол бид нарын гарын доор байдаг гэж үздэг хүмүүс байгаа юм

Avatar

Зочин 2018-03-20 202.21.106.124

Одоо хоеулаа барилдая гэж бичих хэрэгтэй шт

Avatar

РАВДАН 2018-03-20 66.181.160.79

ЁООЁ ЭНЭ ХҮНИЙ ҮЙЛДЛИЙН ТӨЛӨӨ РАВДАНД НЬ УЛАЙХГҮЙ ИЧИХГҮЙ ХАЛАХГҮЙ ЭРХТЭН ГЭЖ АЛГААА!

Avatar

Зочин 2018-03-20 64.119.19.112

Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийг дэлхий нийтээрээ чих тавин хүлээсэн тийм онцгой сонгууль байсан,, гэтэл хөрш гэдгээ бодсонч ОУ-ын гадаад бдал ямар байгаагаа ч бодсон цаг алдалгүй баяр хүргэх учиртай бсан үүнийг хэвлэлийнхэн битгий хэл жирийн иргэд ч бүх мэдээгээр хүлээж бсан Ерөнхийлөгч хүний %д дипломат ёсны маш том алдаа гаргалаа энэ нь харилцаанд нөлөөлөхвий дээ, тэр зөвлөхүүд бас З.Энхболд нар нь зориудаар ийм зүйл хийж суудгийн болов уу? Элбэгдорж гэж нэг нөхөр дайчдын хөшөөнд ч нэг минут хүндэтгэл үзүүлж мэдэхгүй Путинээр хэлүүлж байж буцаж очиж зогссон,, ер нь манай өндөрлөгүүдэд дипломат ёс мэддэг хүмүүс байна уу????? ГХЯ-ны сайд нь ч гэсэн анхаардаггүй ямар учиртай юм тэгсэн мөртлөө Си Зин Пинд яасан их яарч мэндчилгээ дэвшүүлж байх юм ер нь юу болоод байнаа????

Avatar

Зочин 2018-03-20 202.21.117.178

onovchgui olon ug hereggui shuu dee

Avatar

ОРОСЫН ХҮРГЭН 2018-03-20 202.179.25.69

ККК. АМЬХАНДАА АЛБАН БИЧИГТ "НИППОН" ДУРЬДАЖ ШОУДААД ПУТИНГ ХУУРЧИХНА ГЭЖ АНДУУРЧИХАЖ.

Avatar

ОД 2018-03-20 202.21.117.178

төрийн тэргүүний үг бүр утгатай байх учиртай. Бөх байсан хүн бөх сонирхдог хүндээ жү догийн хэллэгээр бүтэн оноо авсан гэсэн санаагаар баяр хүргэсэн бололтой. Энэ тохиолдолд хэр тохирдог юм бол доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж