“Их хотын секс”-ийн Миранда сонгуульд өрсөлдөнө | News.MN

“Их хотын секс”-ийн Миранда сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

“Их хотын секс”-ийн Миранда сонгуульд өрсөлдөнө

“Их хотын секс”-ийн Миранда сонгуульд өрсөлдөнө

“Их хотын секс” телевизийн цуврал киноны жүжигчин Синтия Никсон Нью-Йорк мужийн захирагчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ.

HBO телевизийн алдартай цувралд Миранда Хоббсын дүр бүтээж, алдаршсан жүжигчин бүсгүй Ардчилсан намын дотоод сунгаанд одоогийн захирагч Эндрью Куомотой өрсөлдөх юм. Өдгөө 60 настай Куомо Нью-Йорк мужийн захирагчаар хоёр удаа улиран сонгогдсон бөгөөд энэ удаа ч намаасаа дэмжлэг хүлээх өндөр магадлалтай нэгэн гэгдэж байна.

Синтия Никсоны хувьд либераль үзэл баримтлалтай, улс төрд хөл тавих бодолтой байгаагаа аль эртнээс илэрхийлж байжээ. Тэрбээр 1998-2004 онд тасралтгүй цацагдсан “Их хотын секс” кинонд авьяаслаг хуульчийн дүр бүтээсэн. Энэ дүрээрээ тэр 2004 онд Эмми хүртсэн билээ. Тухайн үед Синтия Никсон тайзан дээр өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Трампаас шагналаа гардаж байв.

Никсон ижил хүйстэн бөгөөд 2012 онд эхнэр Кристин Маринонитой гэрлэсэн юм. Маринони нь Нью-Йорк хотын мэр Билл де Бласиогийн албанд ажиллаж байгаад нэг сар орчмын ажлаа хүлээлгэн өгчээ.

Синтия Никсон сонгуульд өрсөлдөх тухайгаа өчигдөр /2018.03.19/ анх мэдэгдсэн. Тэрбээр сошиал сүлжээнд богино видео оруулсан бөгөөд түүндээ “Би Нью-Йоркт хайртай. Өөр ямар ч газар амьдрахыг хүсэхгүй. Гэхдээ эндхийн зарим нэг зүйлийг өөрчлөх шаардлагатай байна” гэж хэлжээ.
 

С.ЦЭЛМЭГ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-03-20 103.26.195.236

Lesby emegtei.

Avatar

Зочин 2018-03-20 122.201.31.103

Үнэн гоё үздэг шүү кккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж