Ерөнхийлөгч асан И Мён Багийг саатуулж магадгүй | News.MN

Ерөнхийлөгч асан И Мён Багийг саатуулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч асан И Мён Багийг саатуулж магадгүй

Ерөнхийлөгч асан И Мён Багийг саатуулж магадгүй

БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мён Багийг авлигын хэрэгт холбогдуулан саатуулан шалгах хүсэлтийг прокурорын байгууллагаас гаргажээ. Түүнийг 2008-2013 онд төрийн дээд алба хашиж байх хугацаандаа тагнуулын алба, бизнесийн байгууллагуудаас 11 тэрбум вон /10.5 сая ам.доллар/-ын авлига, хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа юм. Улмаар хэргийг шалгах явцад нотлох баримтыг устгаж болзошгүй гэх үндэслэлээр прокурорын байгууллагаас саатуулах хүсэлт гаргасан байна.

Сөүл хотын тойргийн шүүх энэ асуудлыг ирэх пүрэв гаригт /2018.03.22/ хэлэлцэж, шийдвэр гаргах аж.

Экс-Ерөнхийлөгчийн авлигын хэргээс гадна эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгаж байгаа. Тэрбээр туслахаараа дамжуулж Үндэсний тагнуулын албанаас 100 мянган ам.доллар авснаа хүлээсэн. Гэхдээ өөр бусад хэрэгт гэм буруугүй, огтхон ч холбоогүй гэж мэдүүлсээр байгаа аж.
 

С.ЦЭЛМЭГ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-20 202.9.40.135

Энэ мөнгөөр Сангийн сайд Хүрэлбаатартай холбоотой Хотгор шанагийн уурхайг худалдан авсан байх магадлалтай

Avatar

Zochin 2018-03-20 27.193.30.215

Uhseneeree shudraga baidgiin baliar novshiin os honzontoi baliar novshnuud sh dee.os honzongoo hezee ch martadgui zaaval uhuulj baij sanaan amardag oz honzon avah bol heden togrog heden hun ch zolosloj chadadag hamgiin novshiin humuus sh dee.muugai medehgui deerelhuugiin yanaa.kinon deereel neeh tseverhen garaal bdag amidral deeree zavaan baliar sh dee.

Avatar

Зочин 2018-03-20 122.201.31.249

ДАХИЖ ӨНДИЙХГҮЙГЭЭР ДАРЖ АВАХ НЬ ЧУХАЛ.СО.УЛСТӨРЧ.ККК

Avatar

Зочин 2018-03-20 103.10.21.59

солонгосч шударга улс юм. ийм болоод л хөгждөг байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж