Ерөнхийлөгч асан И Мён Багийг саатуулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч асан И Мён Багийг саатуулж магадгүй

Ерөнхийлөгч асан И Мён Багийг саатуулж магадгүй

БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мён Багийг авлигын хэрэгт холбогдуулан саатуулан шалгах хүсэлтийг прокурорын байгууллагаас гаргажээ. Түүнийг 2008-2013 онд төрийн дээд алба хашиж байх хугацаандаа тагнуулын алба, бизнесийн байгууллагуудаас 11 тэрбум вон /10.5 сая ам.доллар/-ын авлига, хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа юм. Улмаар хэргийг шалгах явцад нотлох баримтыг устгаж болзошгүй гэх үндэслэлээр прокурорын байгууллагаас саатуулах хүсэлт гаргасан байна.

Сөүл хотын тойргийн шүүх энэ асуудлыг ирэх пүрэв гаригт /2018.03.22/ хэлэлцэж, шийдвэр гаргах аж.

Экс-Ерөнхийлөгчийн авлигын хэргээс гадна эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгаж байгаа. Тэрбээр туслахаараа дамжуулж Үндэсний тагнуулын албанаас 100 мянган ам.доллар авснаа хүлээсэн. Гэхдээ өөр бусад хэрэгт гэм буруугүй, огтхон ч холбоогүй гэж мэдүүлсээр байгаа аж.
 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж