Олон улсын циркийн тоглолтын эхний өдрүүдийн тасалбар дуусжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Олон улсын циркийн тоглолтын эхний өдрүүдийн тасалбар дуусжээ

Олон улсын циркийн тоглолтын эхний өдрүүдийн тасалбар дуусжээ

Жил бүр Монголын циркийн манежнаа олон улсын циркийн тоглолт болдог уламжлал тогтжээ. Түрүү жилийн эхэнд бар, арслантай цирк ирж манай үзэгчдийг баясгаж байсан. Мөн анх удаа хотын гудмаар циркийн бар зугаалж сенсаци болж байсныг санаж байна. Тэгвэл энэ жил 3-р сарын 23-наас хүүхдийн амралттай зэрэгцэн олон улсын циркийн тоглолт эхлэх гэнэ. Орос, Америк, Украин, Польш, Япон зэрэг орны шилдэг циркийн үзүүлбэрүүд манай үзэгч багачуудыг баясгах нь. Дээр нь Монголын нэрийг дэлхийд гаргаж тэмцээн уралдаанд шагналт байруудад шалгарах болсон шидэх банз, олон жил тоглогдоогүй морьтны гайхамшиг зэрэг брэнд үзүүлбэрүүдээ манай циркчид тоглож үзүүлэх аж. Энэ жилийн тоглолт ч өмнөх жилүүдийнх шигээ үзэх харах юмтай, нүд хужирласан үзүүштэй тоглолт болох биз. Харин тоглолтын тасалбар худалдаанд гарсан цагаасаа эрэлт ихтэй, эхний өдрүүдийн тасалбарууд дууссан байна лээ. Амьд тоглолт, тэр дундаа цирк үзэх ч сайхан шүү. Гэр бүлээрээ цирк үзэцгээе.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж