Бэлхээс Сэлх хүрэх замд шар усны үер буулаа

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Бэлхээс Сэлх хүрэх замд шар усны үер буулаа

Бэлхээс Сэлх хүрэх замд шар усны үер буулаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг Бэлхээс Сэлх явах замд шар усны үер бууснаас замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн алба, Онцгой байдлын алба болон бусад холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар нийтийн тээврийн хэрэгсэл зорчихыг хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ.

Иймд энэ чиглэлд зорчиж буй иргэдийг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж