Монгол Улсын байнгын хөрш орнууд болох Хятад, ОХУ-ын төрийн тэргүүнүүд бүрэн эрхийн хугацаагаа амжилттай сунгалаа. Бээжин хотноо Ши Жиньпин парламентын олон мянган гишүүдийн нижигнэсэн алга ташилт дунд Хятад улсын төрийн зөвлөлийн даргаар улиран сонгогдсон. Нөгөө талд Кремлийн талбайд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон баяраа нулимс цийлэгнүүлэн мэдэгдэв.
Хятадын дарга Ши Жиньпин парламентын их хурлаар дамжуулан үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар бүх насаараа төрийн эрх барих мандатыг олгох хууль, эрх зүйн өөрчлөлтийг бий болгосон юм. Түүний эрх мэдэл таван жилийн хугацаатай хоёр удаагийн бүрэн эрхээр хязгаарлагдахгүй болсноор Ши Жиньпин насан туршдаа Коммунист намын дарга, зэвсэгт хүчний коммандлагч байх нөхцөл бүрджээ. Ингэснээр тэрбээр Мао Зедунаас хойш цэргийн хүчийг нэмэгдүүлж, эдийн засгийн хүчирхэгжүүлэн, бүх Хятадыг нэг гарын дор зангидаж чадсан хүчирхэг удирдагч болж байна.
Нөгөө талд ЗХУ задарсанаар Орос улс хүн амынхаа талыг, газар нутгийнхаа гуравны нэгийг алдсан. Харин Владимир Путин ОХУ-ыг дахин аугаа гүрэн болгох амлалт өгч анх 2000 онд сонгогдсон. Үүнээс хойш 20 шахам жилийн хугацаанд Владимир Путин ОХУ-ын төрийн эрхийг барьсаар өнгөрсөн ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуульд 76.67 хувийн саналаар дөрөв дэх удаагаа бүрэн эрхийн хугацаагаа сунгалаа. Ийнхүү Владимир Путин Йосиф Сталинаас хойш хамгийн удаан төр барьсан удирдагч болжээ.
Ши Жиньпин, Владимир Путин хоёул улс орноо дэлхийн тэргүүлэх улс болгох зорилттой.
Путинаас ялгаатай нь Ши Жиньпин Хятадын нийгэм, улс төр, цэргийн эрх мэдлийг нэг дор зангидсан хүчирхэг бүтэцтэй намыг “өвлөж” авсан юм. Энэ нь түүнд хүслээ гүйцэлдүүлэх бүрэн эрх мэдлийг олгож байна. Ши Жиньпин 2013 онд Хятадын дарга болмогцоо авлигын эсрэг кампанит ажлыг эхлүүлж, улс төр, эдийн засаг, цэрэг армийн бүхий л шатанд их цэвэрлэгээ хийсэн. Бартай зүйрлэсэн их гарын авлигачдаас эхлээд ялаатай жишсэн жижигчүүдийг ч ялгаагүй том цэвэрлэгээ нь нэг талаараа Ши Жиньпиний өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл гэх хардлагыг төрүүлдэг.
Харин Владимир Путин энэ сонгуулийн өмнө “Өрсөлдөгчөө би өөрөө бэлдэх ёстой юу?” хэмээсэн нь олны анхаарлыг татсан билээ. Гэвч түүний гол өрсөлдөгчдийн нэг авлигатай тэмцэгч, сөрөг хүчний тэргүүн Алексей Навальний эрүүгийн хэргийн улмаас сонгуульд өрсөлдөх эрхгүй болсныг дэмжигчид нь улс төрийн явуулга гэж үздэг. Бусад нэр дэвшигчдийн хувьд Владимир Путиныг ялчих хүчтэй өрсөлдөгч гэж тооцогдохгүй байв.
Ши Жиньпин 2050 он гэхэд Хятад улс дэлхийг тэргүүлэх улс болох ирээдүйн зорилтыг танилцуулжээ. Энэ нь Хятадын өнөө цагийн эрин үе дэх улс төрийн нягт нямбай байр суурь, эдийн засгийн үсрэнгүй хөгжил, ядуусын тоог үе шаттай бууруулах, гадаад ертөнц дэх байр сууриа бэхжүүлж, худалдаа наймааны шинэ үеийг авч ирэх төлөвлөгөө юм. Үүний тулд 2035 он гэхэд дахин 50 сая иргэний амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилт тавьжээ. Тэрбээр өнгөрсөн таван жилд Хятадын даргаар ажиллах хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн 54 их наяд юань байснаас 80 их наяд юань болж өссөнийг мэдэгдсэн. Мөн 60 сая хүнийг ядуурлаас гаргаж, ажил төрөлтэй болгожээ.
Харин Владимир Путин мөрийн хөтөлбөртөө дэд бүтцийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарчээ. Үүний тулд тэрбээр залуусыг дэмжиж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах аж. Тэрбээр ярилцлагадаа ДНБ-ий өсөлт болон аж үйлдвэрлэл 1.6 хувьтай байгааг онцолж, автомашин болон химийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй энэ жил гурван хувиар өсөх таамгийг танилцуулжээ. Түүнчлэн ОХУ түүхэндээ байгаагүй их хэмжээний ургац хурааснаар үр тарианы экспортоор дэлхийд тэргүүлж байгааг бахархан ярьжээ.
Ши Жиньпин |
| Владимир Путин |
Нас: 64 настай (1953 оны зургадугаар сарын 15) Төрсөн газар: Бээжин Гэр бүл: Эхнэр, охинтой
|
| Нас: 66 настай (1952 оны аравдугаар сарын 7) Төрсөн газар: Ленинград Гэр бүл: 2 хүүхэдтэй, эхнэрээсээ салсан
|
Зочин 2018-03-19 66.181.161.39
Манайх Тулгаа еронхийлогчийг насаар нь болгоход алдах юмгvй!! Ухаанаараа энэ хоероос илvv юу гэхээс дутуу юмгvй!! Талх чихэрийн том vйлдвэр, Мах импексийн аврага vйлдвэр, Баянголын 5 одтой Зочид буудал, Цонжин болдогийн асар том хешее зэргийг бvтээн босгосон хvн шvvдээ!!! Агуу юм хийсэн хvн дээ!!!!!
Зочин 2018-03-19 202.179.25.51
Наваьлный өрсөлдсөн бол Путинээс бусад 7 өрсөлдөгчдөөс арай илүү санал авах байсан байж болно. Гэхдээ л 20 хувийн ч санал авахааргүй л байсан. Тэр гадныхнаас "ногоон" авч жагсаал цуглаан хийдгийг оросууд олон удаа шүүмжилж, бүр эсэргүүцдэг байв. Англосаксончуудын амжилттай ажиллагааны үрээр СССР-ийг задалсныг оросууд одоо ч үзэн яддаг бөгөөд үүнээс болж либералуудыг үзэхээ байсан юм.
ахах 2018-03-19 202.21.106.149
манай погжи Жэнкоог насар н ерөнхийлэгч болгдг юм билүү хэхээ
Ovgon 2018-03-19 64.119.26.136
Umhii fashist putler songuuli hemeeh jujig taviad terend ni arhichin ard tumen ni itgeed ain kkkk. Za tegeed sanaliin toollogo ch bas judla jujig. Putleriig garch irsenees hoish ene oros orond unen yum gej baihgui bolson. Sobchak gedeg y****n huuhentei orsoldoj songuuli hiihees ene ogor tolgoi puler ichdeggui yum baihda kkkkk.
Ovgon 2018-03-19 112.72.11.104
Umhii fashist putler songuuli hemeeh jujig taviad terend ni arhichin ard tumen ni itgeed ain kkkk. Za tegeed sanaliin toollogo ch bas judla jujig. Putleriig garch irsenees hoish ene oros orond unen yum gej baihgui bolson. Sobchak gedeg y****n huuhentei orsoldoj songuuli hiihees ene ogor tolgoi puler ichdeggui yum baihda kkkkk.
Зочин 2018-03-19 202.21.106.126
ТЭМБҮҮТЭЙ ЭМГЭН ЧАДРААГҮЙ Л БАЙНА УУ ХАХА
Зочин 2018-03-19 202.170.72.3
Шин Жинпин БНХАУ-ын дарга болохоос Төрийн Зөвлөлийн дарга биш, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдаар Ли Көцян улирдан сонгогдсон. Мөн Шин Жинпиний төрсөн нутаг Бээжин биш, Сиань хот юм. Судалгаатай бичиж сурмой.
Зочин 2018-03-19 182.160.37.184
Хөршүүд маань тайван байвал бид ч бас л тайван байна шүү дээ. Хоёр удирдагчийг дэмжиж байна.
Zochin 2018-03-19 27.193.30.215
2uulaal jinhene uls orniihoo toloo zutgedeg humuus yum.mgol ootsdiinhoo amiiggal bododog novshnuud
Зочин 2018-03-19 122.201.24.65
Burhan huleej bai gj bna.
Зочин 2018-03-19 202.131.245.243
Коммунист хятад хөгжөөд ардчилсан Монгол улам л ядуураад, өрөнд ороод байх юм. Ямар учир байна аа? Тэр бурхны гайхамшигт хүчит мутраасаа асууж өгөөч.
ЗОЧИН 2018-03-19 202.9.40.140
ХӨРШ 2 ОРНУУДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД: БИ ИЙМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЛЭЭ, … АВИЛГАЧДЫГ ШИЙТГЭЛЭЭ, … ХҮНИЙГ АЖИЛТАЙ БОЛГОЖ ЯДУУРЛЫГ … %- ИАР БУУРУУЛЛАА ГЭЖ АЖЛАА ТАЙЛАГНАЖ БАЙХАД, МАНАЙ 76+1 ; БИ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭ ХУЛГАЙЛЖ ДЭЭРЭМЛЭЭ, ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ГАДНЫХАНД АШИГТАЙГААР ХИЙЛЭЭ, 28 ЖИЛ НЕФТИЙН ҮЙЛДВЭР, 5-Р ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА ГЭЖ ШОУДЛАА, АВИЛГАЧДЫН НУРУУГ ТЭНИЙЛГЭЛЭЭ, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ХУВЬДАА АШИГЛАЖ ГУУЛЬ БОЛГОЛОО, МОНГОЛЫНХОО ХӨГЖЛИЙГ ИНГЭЖ ХОЙШ ТАТАЖ ЧАДЛАА ГЭЦГЭЭХ ЮМ. ,,, ЭНЭ 2-ЫН ХООРОНД ГАЗАР ТЭНГЭР ШИГ ЗӨРӨӨ БАЙГАА БИЗ ??? 76+1 -ҮҮД ПУТИН ГЭДЭГ БАРИМТАТ КИНОНУУДЫГ ЗААВАЛ ҮЗЭЖ УЛС ОРНЫ УДИРДАГЧ ХҮН ЯАЖ АЖИЛЛАЖ, ЮУ БҮТЭЭДГИЙГ МЭДЭЖ АВААСАЙ БИЛЭЭ. МОНГОЛ ОРОНД МИНЬ ДАЙН, МӨРГӨЛДӨӨН, ХАЛДАЛАГА БОЛООГҮЙ, БАЙГАЛИЙН АЮУЛТАЙ ГАМШИГ ТЭР БҮР ТОХИОЛДООГҮЙ, МАЛ НЬ 60 САЯ ГАРТЛАА ӨССӨН, 3 – ХАН САЯ ХҮНТЭЙ, БАЙГАЛИЙН БАЯЛАГЧ ИХТЭЙ, ХӨГЖИЛТЭЙ ДЭЛХИЙН 2 ТОМ ИХ ГҮРНИЙ ДУНД АШИГТАЙ БАЙРЛАЛД БАЙДАГ ХЭРНЭЭ ЯАГААД ИРГЭД НЬ АЖИЛГҮЙ, ОРЛОГОГҮЙ ЯДУУ, УЛС ОРОН НЬ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ ??? ХЭДИЙ БОЛТОЛ ИНГЭЖ ЯВАХ ВЭ ???????????????????????? !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2018-03-19 122.201.24.65
2 muuhai komunist. Burhanii gaihamshigt huchit mutar manai ulsiig uurd munh hamgaalj huchirhegjuulen hugjuuleh bolno. Mongoliig ezelehiig Burhan tedend zuvshuuruhgui.
Зочин 2018-03-19 202.131.245.243
Коммунист хятад хөгжөөд ардчилсан Монгол улам л ядуураад, өрөнд ороод байх юм. Ямар учир байна аа? Тэр бурхны гайхамшигт мутраасаа асууж өгөөч.
Зочин 2018-03-19 202.21.100.202
ингэж ингэж энэ 2 манайхыг хуваагаад улсдаа нэгтгэх байхаа даа, зүгээр л би тэгж боддын
Зочин 2018-03-19 202.70.38.18
Аврага том хоёр хаданд хавчигдсан халиуны зулзага яаана даа яаана. ядаж байхад ерөнхийлөгч нь хулгар бөх хулгай
Зочин 2018-03-19 202.21.106.124
Орос Хятад хоер нялуурах муугийн цондон шүү. Энэ хоер ойртох тусам Монголд ашиггүй тусаж байсан. 1950-1960-аад онд энэ хоер ид ойртох үеэр бид Орост Давст уулын газар нутаг, Хятадад Байтаг богдын нутгийг алдсан.
Зочин 2018-03-19 202.131.245.243
Тагнын урианхайчууд Хөвсгөлөө буцааж авна л гээд байна.
Зочин 2018-03-19 202.21.106.124
Танай Тува авч чадахгүй ээ
Зочин 2018-03-19 202.131.245.243
Шойгу ах авна гэж байна билээ.
Зочин 2018-03-19 66.181.161.12
Ухаантай хүн төрийг хугацаагүй удаан удирдахад улсаа хөгжүүлэд схан бх яг энэ тогтолцоон дээр нь тэнэг хүн хугацаагүй удирдахад улсаа сүйрүүлэх бхдаа. Дундаж хурдаар улсаа хөгжүүлэд хугацаатай удирдвал болмоор юм шиг.