Б.Гангаамаа: Н.Сүрэнжав агсныг таньдаг байсан | News.MN

Б.Гангаамаа: Н.Сүрэнжав агсныг таньдаг байсан

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Отгонтэнгэрт уулчид осолдов

Б.Гангаамаа: Н.Сүрэнжав агсныг таньдаг байсан

Б.Гангаамаа: Н.Сүрэнжав агсныг таньдаг байсан

Дэлхийн долоон тивийн найман оргилд улсынхаа төрийн далбааг мандуулсан гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа энэхүү амжилтаараа Монголын анхны “Seven summiteer” болсон юм. Энэхүү амжилтанд 2016 оны байдлаар дэлхийн 61 орны 416 уулчин хүрсэн бөгөөд түүний амжилтыг дэлхийн 18 эмэгтэй уулчин гаргасан байдаг.

Энэхүү түүхэн амжилтыг нь “Монгол шуудан” ХК-иас “Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа”  сэдэвт шуудангийн марк гаргаж, өчигдрөөс худалдаанд гаргаж эхэллээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газарт болсон энэхүү арга хэмжээний үеэр гавьяат тамирчин Б.Гангаамаатай ярилцлаа.

-Таны амжилтыг үнэлсэн марк хийх саналыг “Монгол шуудан” ХК-иас хэзээ тавьсан бэ. Эндээс яриагаа эхлэе?

-2016 оны арванхоёрдугаар сард Эверестэд гараад эх орондоо 2017 оны нэгдүгээр сард ирж байсан. Тухайн үед надад анх марк хийх санал байна гэж хэлсэн. Энэ талаар сайн ойлголтгүй тул татгалзсан хариу хэлж байлаа. Дараа нь би судалсан. Маш том үнэт цаас, мөн тухайн улс, хүний түүх, соёл байдаг юм билээ. Тэгээд бараг найман сар орчмын дараа Баян-Өлгий аймагт байх үедээ шийдвэрээ гаргаж, марк гаргая гэдгээ хэлсэн. 

-Маркийн дүрслэл их өвөрмөц болжээ. Антарктидийн Винсон массив, Европ тивийн Эльбрус, Африк тивийн Килиманжарио гээд таны хураасан ноён оргилуудыг дүрсэлснээс гадна мөнх цаст Эверестийг давахаар нисч буй хос хунг багтаажээ. Иргэд маркийг хаанаас авах боломжтой билээ?

-Юуны өмнө маркийн урласан зураач Ч.Бат-Эрдэнэдээ талархаж байна. Баг хамт олонд нь тусгайлан талархаж байгаагаа илэрхийлье. Маркийг Төв шууданд зарж байгаа юм билээ. Орон нутгийн иргэд тухайн аймгийнхаа шуудан холбоон дээр очоод авч болно. Би бол өөрөө маркийг борлуулах ямар ч эрх байхгүй. Тиймээс надаас илүүтэй Төв шууданд очоод авч болно.

-Та дараагийн авиралтаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаад эхэлсэн гэсэн. Мэдээж таны дараагийн зорих оргил бол Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших К2 оргил. Яагаад заавал энэ оргилыг дахин сонгох болов?

-Энэ бол миний хоёр дахь том зорилтын нэг байсан. Би эхний зорилго болох “Seven semmiteer” болох байсан. Зорилгоо 2016 онд биелүүлж чадсан. Харин дараа нь хоёр дахь зорилгоо биелүүлэхээр шулуудсан.  Гэхдээ үүнээс өмнө 2013 онд К2 ууланд авирах гэж оролдсон шүү дээ. Тухайн үеийн авиралтад хоёр хүн нас барж, бусад бүх уулчид буцсан. Тэр үед эхлэлээ тавьчихсан. Тэгээд л эхний зорилго биелэсэн учраас 2017 онд Монголдоо ирээд К2 ууланд авирах зорилгоо эхлүүлсэн. Тэр үеээс бэлтгэлээ эхлүүлж, 2018 онд гарах төлөвлөгөө тавьсан.

-К2 ууланд авирах авиралт хэдийнээс эхлэх бол?

-Дэлхийн ноён оргилуудын хамгийн хүнд авиралттай оргилын нэг бол К2 уул. Өндрөөрөө Эверестийн дараа хоёрт орно. Авиралтын зэрэглэлээр бол маш хүнд авиралтад ордог.

–2017 оны аравдугаар сард Отгонтэнгэр хайрханд хавтангийн нуралт болсноос 17 иргэн амиа алдсан. Тухайн үед таны өгч байсан мэдээлэлд зарим иргэд шүүмжлэлтэй хандсан. Та тайлбар хийх боломжтой юу?

-Байгалийн үзэгдлийг бид дүгнэхгүй шүү дээ. Энэ ослыг урьдчилж хэн ч мэдэхгүй. Тухайн үед ослын дараа Засгийн газраас мэдээлэл хийж байсан. Харин үүний дараа сэтгүүлчид надаас яриа авахыг их хүссэн. Би ч хэвлэл мэдээлэлд ярилцлага өгье гэж бодоогүй. Дараа нь телевизээр ярьсан зүйлээ олон удаа сонслоо. Сэтгүүлчид надад дөрвөн асуулт тавьж, түүнд нь хариулсан. Харин зарим нэг хүмүүс миний хэлсэн зүйлд эмзэглэсэн байсан. Би тухайн үед талийгаач Н.Сүрэнжавыг танихгүй гэж хэлээгүй шүү дээ. Энэ хүнийг танилгүй яахав гэсэн. Харин нэг ч удаа хамт ууланд явж үзээгүй гэдгийг хэлсэн. Мэдээж энд тэнд таарах үе байсан. Тиймээс би тэр хүнийг дүгнэж чадахгүй шүү дээ. Одоо нэг зүйлийг санадаг юм. Би тухайн үед албан тушаалыг нь Уулын клубүүдийн холбооны тэргүүн гэж андуурч хэлж байсан. Тэгэхээр би тэр хүнийг ямар байгуулагад харьяалагдаж яваа гэдгийг мэдэхгүй юм чинь дүгнэхэд хэцүү шүү дээ. Бусдаар бол сайн мэдэхгүй гээд хэлчихсэн чинь түүнийг ташаа болгож, иргэдэд хүргэсэн байсан.

-Та амь үрэгдсэн иргэдийн гэр бүлийнхэнтэй нь уулзаж байсан уу?

-Би Эрдэнэтийн С.Баттөрийн ар гэрийнхэнтэй уулзсан. Талийгаач бид Чуйн нурууны Актру хайрханд хамт авиралт хийж байсан. Мөн Сэнгүүн талийгаачийн ахтай нь аялал, жуулчлалын байгууллагад хамт ажилладаг болохоор ойр байдаг.

-Одоо та К2 ууланд авирахаар төлөвлөчихлөө. Мэдээж энэ хүнд авиралт ирэх зунаас эхэлж, хоёр сар орчим үргэлжилнэ. Хэзээ гэр бүлтэй болох вэ?

-Одоогоор төлөвлөсөн зүйл алга даа. Мэдээж миний хоёр дахь том зорилго К2 ууланд авирах байсан. Олон жил тээж явлаа. Дахиад нэг  зүтгээд үзье гэж бодож байна. Үүнийгээ биелүүлчээд дараа нь болох байхдаа. (инээв)

-Уулчин хүний хамгийн сайхан мөч. Магадгүй таны хувьд дэлхийн ноён оргил Эверестийн авиралтын тухайд илүү зүйл хэлэх болов уу?

-Мэдээж хүрэх гэсэн оргилдоо, хүрч, зорьсон амжилтаа биелүүлэх шиг сайхан зүйл байхгүй. Эверестэд авирах үед бэлтгэл сайн байсан. Дэлхийн туйл учраас мэдээж хүнд байлгүй яахав. Харин Эверестээс буух үед ходоод өвдсөн. Уулчин хүн бүр гарах гэсэн оргилдоо буучаад явах нь сайхан даа.

-Таны аав ууланд авирах охиноо их дэмжиж байсан гэсэн. Отгонтэнгэр хайрханы бэлд өссөн хүний хувьд илүү нөлөөлсөн байх?

-Би өөрөө л уулын спортод дурласан юм. Өөрийн дуртай зүйлээ хийж байгаа учраас аав хориглоогүй байх. Анх юу хийж явааг минь харчаад гайхсан гэдэг. Харин сүүлдээ намайг зөнгөөр минь орхисон. 2016 онд Эверестид авирч ирсний дараа аав минь бурхан болсон. 

-Та www.gangaamaa вэб хуудсаар уулын спортын тухай мэдээллийг иргэдэд өгч байна. Тэгэхээр иргэд ууланд авирахыг мэргэжлийн болон сонирхогчийн талаас нь харж байна уу?

-Энэ вэб сайтаар дамжуулан өөрийн чадах гэж байгаа оролдож байгаа зүйлээ хүмүүст хүргэхийг хичээж байна. Бас үүгээр дамжуулаад сургалт хийх, авиралт зохион байгуулах гээд төлөвлөсөн зүйл байгаа.

 

 

 

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧ 2018-03-19

Агуу түүх амжилт

Avatar

xoHx 2018-03-19 183.177.97.14

Хүн бүрийн санаанд нийтцэж амьдрах албагүй Та тэр зүйлд бүү санаа зов. Анхны бодсон бодол, хүсэл, мөрөөдөлдөө хүрэх нь хамгийн чухал шүү. Монгол уулчин гэсэн ОЛОН ОЛОН АМЖИЛТЫГ ХҮСЬЕ!

Avatar

baasan 2018-03-19 202.179.31.14

жингэрийн нохой хуцаж л байг жингийн цуваа явж л байг гэдэг шиг хэл амаа билүүдсэн хүмүүс элдвээр ярьж байх хамаагүй уулын спорт гэдэг хэн хүн санаагаараа ярьдаг хүссэн бүгд мэддэг спорт биш болохоор цөөхөн ганц нэгнээ битгий доромжилж байгаачээ хүнд атаархаж үхэх гээд байдаг юм байхдаа чааваас Уулын спортын гайхамшиг, зорьсондоо хүрсэн аз жаргалыг тэр хүн өөрөө мэдэрдэг байхдаа хөөрхий .Урагшлах зам нь саадгүй ухаан санаа нь цэлмэг байг дээ

Avatar

Марч цуглуулагч 2018-03-19 202.179.25.112

Алгын чинээ цаасан дээр дэлхийн 7 тивийн 8 оргилыг багтаан гэдэг үнэхээр зураач хүний авьяас шаардана.. Яаа ч бодсон хүн уул хоёрыг энэнээс өөр байдлаар илэрхийлэх боломжгүй. Маркны агуулгыг нь ойлгох нь чухал. Марк бол уран зураг биш. Марк бол түүхийн баримт. Түүхийн баримтыг байгаа байдлаар нь тусгадаг. Марк цуглуулагч хүний хувьд энэ бол үнэхээр сайхан, танин мэдэхүйн ач холбогдолтой марк болжээ гэж хэлэх байна. Дизайны хувьд ч сайн. Жишээ нь, Эвэрэст оргил руу тэмүүлэн нисэж яваа хоёр хун шувууг олж хараарай.

Avatar

Зочин 2018-03-19 202.179.26.86

Гангаамааг дэмжиж, хүндэлж, бахархаж байнаа. Маркны дизайн бол тиймхэн л болж дээ. Өнөө цаг үед арай үзэмжтэй юм хийсэн бол гэж санагдаж байна. Нэг нэгнийгээ элдвээр нь хэлж байхаа болих юмсаан манайхаан.

Avatar

sanny 2018-03-19 202.21.100.202

zugeer medee ch unshij chadahgui yun baahan hel amaar doromjiltson yum bichdeg yum be manihaan. Evtei bol huchtei gedeg biz dee hoorondoo l alaltsaad bh yum yamar hereg bna. INGEJ BHAAR NOM UNSHIH AYN URNUULHUU TSOMOOROO

Avatar

Зочин 2018-03-19 66.181.178.24

sejgiin zawaan nudtei avgai yumaa

Avatar

иргэн 2018-03-19 122.201.21.150

Өөрийнхөө нүдийг харуулчих юм хийж чадаагүй л бол дуугүй бай.Чамайг гуяа тэврээд унтаж байхад дэлхийн дээвэр дээр гарсан хүн

Avatar

Зочин 2018-03-19 103.10.23.89

АРЧААГҮЙ-ХҮМҮҮС*ОЛОН*БОЛЖЭЭ*АДГУУСАН
СЭТГЭЛГЭЭТЭЙ*ХҮМҮҮСИЙНБҮҮ*ТОО*
ТЭД*УЛИН*ХУЦАЖ*БАЙГ

Avatar

ивээгч 2018-03-19 103.10.22.122

үнэхээр мундаг.аз жаргал хүсье.

Avatar

Зочин 2018-03-19 103.229.123.175

Яасан ч их мэдээ егдег юм!

Avatar

Зочин 2018-03-19 80.42.136.246

Энэ маркны зургийг их болхи зуржээ. 40-50-иад оны үеийн манай зураачдын стилээр

Avatar

Зочин 2018-03-19 124.158.92.16

Hel amaa biluudhess uur yum chaddaggui ataarhuu, archaagui aznuudiig haraad baigaarai. Yostoi chazga tsarailaad baij baihdaa taarsan yumnuud

Avatar

ГАШУУН ҮНЭН 2018-03-19 103.240.241.32

УУЛААР ТЭНЭХ ДОН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ЭНЭ ДОНГООС БОЛЖ 17ХҮН ЭНДСЭН, ЭНЭ АВГАЙ ОДОО БОЛИОД ХЭН 1ЭРЭЭС ГУЙЖ ГАНЦ ХҮҮХЭД ХИЙЛГЭЭД ГАРГАВАЛ НАСНЫ ЭЦЭСТ АСРАНА ДАА, НӨХӨР Ч ҮГҮЙ ХҮҮХЭД Ч ҮГҮЙ ИЙМ ГАНЦ БИЕ ХҮМҮҮС Л ҮХСЭН Ч ХАРАМСАХ ХҮНГҮЙ ГЭЖ ИНГЭЖ ЯВДАГ Ш ТЭЭ ТЭР 17ДАГУУЛЖ ЯВААД ЭНДСЭН ҮНГҮҮ Ч ГЭНЭ ҮҮ ТЭР БАС ГАНЦ БИЕ БСН, ГЭР БҮЛТЭЙ ҮР ХҮҮХЭДТЭЙ ХҮМҮҮС ИЙМ ЮМНУУДЫГДАГАЖ ЯВААД ҮХЭЭД ХЭРЭГГҮЙ ЗА

Avatar

Zochin 2018-03-19 202.21.117.210

Нутгийн эгчдээ амжилт хүсье. Урлаг спорт бол Монголыг дэлхийд сурталчилдаг маркетингийн нэг хэлбэр. Тиймээс улс орныхоо нэрийг дэлхийд гаргаж байгаа урлаг, спортын алдартангуудад баярлалаа гэж хэлэхийн ялдамд хүрсэн зорилгынхоо оргилд хүрэхийг хүсье. Амжилт

Avatar

Зочин 2018-03-19 66.181.178.157

СҮРЭНЖАВ АГСАН ЭНЭ АСМАН ХҮЙТЭН АВГАЙГ БОДВОЛ ГЭГЭЭН ХҮН БАЙСАН , ХЭЛСЭН ӨӨДГҮЙ ҮГЭЭ МАРТАА ЮУ

Avatar

Нутаг нуга 2018-03-19 122.201.25.242

Нутгийн дүү бүсгүй мундаг шүү.Бахархаж байна,ХАЙРХАН нь түших болтугай гэж ерөөе

Avatar

хүнд хөгширч үрчийх царай чухал биш үйлс л чухал шүү 2018-03-19 66.181.179.223

Урд нь гарсан гэж бодоод дахин гарч яах нь вэ гэж бодож дэмий гэж сэтгэгдэл бичиж байсан , гэтэл гарч чадаагүй оргилоо эзлэх гэж байгааг сонсоод бахархаж дэмжиж байна, сэтгэгдэл битгий уншиж байгаарай энд бичдэг хүмүүс голдуу амьдрал нь бүтэлгүй ажилгүй улсууд хорслоо тайлж суудаг хүмүүс байдаг байх. Өөрсдөө Богд уулан дээр ч гарч чадахгүй байхад бүсгүй хүн ингэж дэлхийн ноён оргилуудыг эзлээд байхад баярлахын оронд атаархаж гутарч гунидаг байхоо. Амжилт Амжилт Амжилт та чаднаа

Avatar

Зочин 2018-03-19 202.9.43.124

Nuhurgui hun shuu dee!!! Bayar hurgii!!!

Avatar

Зочин 2018-03-19 103.229.122.67

инээхээр жаахан сонин болчоод байна царайгаа төв болгоод авахуулбал яадым

Avatar

Зочин 2018-03-19 27.123.214.117

Orondoo umhiigeer ungaj hevteheer garch ajil hai … ta nar shig erchuud shiniin negend tasganiihaa ovoon deer ch garch chadahgui guzeetei b***** yaay gej baij …ene huuhnii huliin huruunii humsand ch hurehgui shuu

Avatar

Baatar 2018-03-19 172.56.21.89

Чи одоо өөрийгөө арчлах цаг болжээ

Avatar

Зочин 2018-03-19 103.229.122.67

юу яриад байгаам их хөөрхөн цариалаг охин байншд

Avatar

Зочин 2018-03-19 202.179.24.163

хүмүүсээ нөгөөгөөрөө бахархаж сэтгэл цагаан амьдарахыг хичээ л дээ Хар хэл амаа гозолзуулсаар байх нь өөрт чинь дэмий

Avatar

Б.Бямбасайхан 2018-03-19 202.179.27.13

Энэ ууланд авирагч нарын Оргил дээр нь гарсан нь гэдэг худал юм гэнэ лээ, дунд хавьд нь гарчихаад Тухайн улсынх нь уулын холбоонд нь мөнгө өгөөд гарсан гэсэн бичиг аваад ирээд байгаа юм гэдэг шүү, Ер нь супер заль юмдаа

Avatar

Зочин 2018-03-19 202.21.115.82

Б.Бямбасайхан, чи Зайсан толгой дээр гарч үзсэн үү? Гарч үзээгүй бол чамд "гарсан" гэсэн гэрчилгээ бичиж өгч болно шүү. Нэг лааз пиво өгөөрэй.

Avatar

Зочин 2018-03-19 66.181.190.50

нээрэн дэргэд нь очиж үзсэн биш хажуу уулан дээр нь гарч зургаа авхуулчихаад ирсэн үү, ноён орнгил дээр нь гарсан зураг хараагүй юм байна.

Avatar

Noloo 2018-03-19 39.7.56.17

Demii dee tsarai zusee har mummi mini

Avatar

Зочин 2018-03-19 183.177.97.14

Delhiigees zailaach yaasan … heleh ug ch alga iim hun durst huurnuud baih gej

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж