Путинд сонгууль бол сахлаа хусахтай адил амархан гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Путинд сонгууль бол сахлаа хусахтай адил амархан гэв

Путинд сонгууль бол сахлаа хусахтай адил амархан гэв

Ням гаригт болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан дүнгээр ялалт байгуулаад буй Владимир Путин нийт сонгогчдын саналаар хувийн дээд амжилт тогтоожээ.

2000 оны сонгуулиар нийт 39 740 434 сонгогчийн санал авч байсан Путин энэ удаагийн сонгуулийн урьдчилсан дүнгээр нийт сонгогчийн 76.67 хувь нь буюу 56 202 497 сонгогчийн санал авчээ. 67.43 хувийн ирцтэй сонгуулийн саналын хуудасны 99 хувийг тоолж дууссан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Хятад, Казакстаны удирдагчид баяр хүргэсэн бол барууны лидерүүдээс нэг нь ч баяр хүргээгүй ажээ.

Путин ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа засгийн газраа эмхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ерөнхий сайдын томилгооноос эхлэх ажээ. ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев 2012 оноос хойш ерөнхий сайдын албыг хашиж байгаа билээ.

Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал өндөр байгаа талаар ажиглагчид эртнээс хэлж байсан учраас түүнийг үнэмлэхүй ялалт байгуулсанд бараг хэн ч гайхахгүй байгаа гэнэ. Гэвч шинжээчдийн үзэж буйгаар Путины хувьд сонгууль бол өглөө сахлаа хусахтай адил амархан зүйл ажээ. Сонгуульд тэрбээр ялалт байгууллаа гээд эдийн засгийн стратеги шиг тулгамдсан асуудал шийдэгдчихгүй хэмээн ажиглагчид хэлж байна.

Ирэх жилүүдэд Путины хувьд хамгийн том сорилт нь олон улсын харилцаа байх болно гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж