Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

03-р дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Улз, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  4-9 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж