Элчин сайд нарын оронд шинэ хүн өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Элчин сайд нарын оронд шинэ хүн өргөн мэдүүлнэ

Элчин сайд нарын оронд шинэ хүн өргөн мэдүүлнэ

Засгийн газраас Япон, АНУ, Канадад суух Бүрэн эрхт Элчин сайдуудыг томилохоор Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, томилогдохоо хүлээсээр байгаа. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс дөрвөн Элчин сайдыг томилох асуудалд тодорхой хариулт өгөхгүй байгаа билээ. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ томилогдоогүй байгаа зарим Элчин сайдын албан тушаалд шинэ хүмүүсийг өргөн мэдүүлэхээр болсон талаар тайлбарлажээ.

Одоогоор АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр БСШУСЯ-ны дэд сайдын албан тушаалаа өгөөд байгаа бол Япон Улсад Элчин сайдаар суух Г.Тэнгэр болон Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарь нарын оронд өөр хүмүүсийг томилох асуудлыг удахгүй Засгийн газраас оруулж ирэх бололтой. Мөн Засгийн газарт өргөдлөө өгсөн С.Баярын орны хүнийг томилох асуудлыг ярилцаж байгаа аж:

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг үндэслэн УИХ 2017 оны тавдугаар сард нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар Ё.Отгонбаярыг, Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэр нарыг дэмжин баталсан. Мөн Тагнуулын ерөнхий газрын /ТЕГ/ дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудалд Ерөнхийлөгч одоо болтол хариу өгөөгүй байгаа юм. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж