Тампа Бэй Лайтининг плэй-оффын эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Тампа Бэй Лайтининг плэй-оффын эрхээ авлаа

Тампа Бэй Лайтининг плэй-оффын эрхээ авлаа

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-ийн Тампа Бэй Лайтнинг баг 2017-2018 оны улирлын плэй-оффын эрхээ авсан 2 дахь баг боллоо. Өнгөрсөн долоо хоногт Өрнөд бүсийг тэргүүлэгч Нэшвилл Предаторс багийн хамгийн түрүүнд плэй-оффын эрхээ аваад байсан. Тэгвэл Тампа Бэй Лайтнинг баг тэдний араас плэй-оффын эрхээ авсан 2 дахь баг болж байна.

Тампа Бэй Лайтнинг баг өнөө өглөө талбайдаа Эдмонтон Ойлерс багийн хүлээн авч тоглосон. Тус тоглолтонд 4 гоол хаалганд орсны 3-г нь талбайн эзэн Тампа Бэй Лайтнинг багаас оруулжээ. Тоглолтын 1-р үед зочин баг Эдмонтоны Т.Рэйттигийн цохисон шайбыг Тампагийн хаалгач Л.Домингуэ өөрийн хаалгандаа оруулсан. Гэсэн хэдий ч Тампа багаас В.Хэдман пэйс-оффоос С.Стэмкосын булааж авсан бөмбөгийг шууд хаалга руу цохиж гоолдон тооны харьцааг эхний үед тэнцүүлсэн. Ийнхүү эхний үе тэнцээгээр өндөрлөсөн бол 2 болон 3-р үед Н.Кучеровын үе болсон. Энэ улиралд маш сайн формтой байгаа Орос залуу дубль хийж багаа ялалтанд хөтөлсөн юм.

Тус тоглолтонд 3-1 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон Тампа Бэй Лайтнинг баг улирлын 72 тоглолтонд 49 хожилтойгоор 102 оноотой болж Дорнод бүсээс плэй-оффын эрхээ хамгийн түрүүнд авч байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж