Гуравдугаар сарын 18-ны ням гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгогчийн 77,6 хувийн саналаар ОХУ-ын Ерөнхийлөгчөөр Владимир Путин улиран сонгогдох нь ойлгомжтой болсон.
Сонгуулийн штаб дээрээ ням гаригийн оройн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна хэмээн хэлжээ.
“Ер нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газартаа өөрчлөлт хийдэг. Би ч гэсэн энэ тухай бодож байна. Тангаргаа өргөсний дараа гол өөрчлөлтөө хийх болно” хэмээн Владимир Путин хэлсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ