Камчатка болон Чукоткийн хооронд агаарын нислэгтэй болно

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Камчатка болон Чукоткийн хооронд агаарын нислэгтэй болно

Камчатка болон Чукоткийн хооронд агаарын нислэгтэй болно

Петропавловск-Камчатский-Анадырь- Петропавловск-Камчатский гэсэн маршрутаар агаарын тогтмол нислэг ирэх долоо хоногоос эхэлнэ хэмээн Камчаткийн хязгаарын Засгийн газрын хэвлэлийн алба гуравдугаар сарын 18-нд мэдээллээ.

Тогтмол нислэг долоо хоногийн Даваа гариг бүр нисэх бөгөөд нислэгийг Камчаткийн агаарын тээврийн алба АН-26 онгоцоор гүйцэтгэх ажээ.

Камчаткийн хязгаарын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөн сайжруулах зорилгоор ийнхүү анх удаа байнгын нислэг хийх гэж байна хэмээн Камчаткийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга Юрий Зубарь хэлжээ.

Тогтмол нислэг гуравдугаар сарын 26-ны Даваа гаригаас эхлэх юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж