Сонгуульд оролцдоггүй улс төрийн 23 намыг ирэх жил татан буулгаж магадгүй хэмээн ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Евгений Шевченко мэдэгдлээ.
Түүний хэлснээр 2012 онд бүртгүүлсэн намуудын хувьд энэ жил бүртгэлийг эргэн харах сүүлийн жил ажээ.
“2012 оны сүүл гэхэд нийтдээ 43 улс төрийн нам бүртгэлтэй байсан. Бүртгэлтэй намууд бүртгэлээ сунгуулахын тулд бүх шатны сонгуульд оролцож, улс төрийн нам гэж хэлэгдэхээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах учиртай” гэж тэр хэлсэн байна. Эдгээр нөхцөлөөр авч үзвэл 23 намын бүртгэлийг сунгалгүй, татан буулгах хэмжээнд очоод байгаа ажээ.
Хэрвээ энэ жил бүртгүүлснээс хойш огт үйл ажиллагаа явуулаагүй намууд энэ жил ямар нэг сонгуульд оролцохгүй бол ирэх жилийн эхний улиралд татан буугдах юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
иргэд 2018-03-19
Улс орны хөгжил ард иргэдийн амьдралд гай болсон муусайн намуудыг татан буулгавал таарна.
Зочин 2018-03-19 27.123.212.133
Сайн туршлагаас бид суралцвал таарна.
Зочин 2018-03-19 27.123.212.137
Аалз оросын үхмэл нам чамд ямар хамаа бнаа news.mn-ийнхээн. Муухай залилангийн мэдээ аашсан. Монголд юм болов уу гэтэл хулхидуулдаг бнашд.
Зочин 2018-03-19 202.131.245.243
Энэ ч зөв шүү.